Тэйлор Свифт нүцгэлжээ

2017/12/07
Share |
Хүмүүс:
Тэйлор Свифт нүцгэлжээ

Дуучин Тэйлор Свифт Британийн “Vogue” сэтгүүлийн нүүрэнд хагас нүцгэлжээ. 27 настай дуучин бүсгүй жилийн турш уран бүтээлээ завсарласныхаа дараа энэ сарын эхээр тайзан дээр гарч ирсэн билээ. Свифт мэдэгдэхүйц таргалсан байсан учир хүмүүс түүнийг арай ядан таньсан гэдэг. Харин Тэйлор богино шорттой бүжиглэж, илүүдэл жиндээ огтхон ч санаа зовохгүй байгаа нь харагдсан юм. Дуучин бүсгүй сэтгүүлийн нүүрэнд нүцгэлэхээсээ ч санаа зовсонгүй. “Vogue” сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаарын нүүр зургийг алдарт зурагчин Мерт Алас авчээ. Тэйлор Свифтийн “Saint Laurent”-ын нуруу нь ил гарсан улаан даашинзтай байгаа зураг сэтгүүлийг нь улам гүйлгээтэй болгоно гэж “Vogue”-гийнхон үзсэн байна. Тэд мөн дуучнаас ярилцлага авчээ. Зураг авалт маш сайхан байсан талаар Тэйлор ярьжээ. Бараг долоо хоног бүр найз залуугаа сольдог Тэйлор өнгөрсөн зун Британийн жүжигчин Жо Элвинийг эцэг эхтэйгээ танилцуулсан билээ. Гэвч одоо тэд хамт байгаа эсэх нь тодорхойгүй байгаа аж. Дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог авъяаслаг Тэйлорын найз залуучууд нь дандаа урлагийн алдартай хүмүүс байдаг юм. Тухайлбал, “Бүрэнхий” цувралын од Тэйлор Лаутнер, жүжигчин Жек Жилленхол, дуучин Жо Жонас, АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннедигийн ач хүү Коннор Кеннеди, дуучин Харри Стайлс, Кельвин Харрис нар Тэйлорын найз залуу байсан билээ.

 

О.Саша

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.