Баасанхүү хадам аавынхаа зурсан зургийг зарж амьдралаа залгуулдаг

2017/12/07
Share |
Хүмүүс:
Баасанхүү хадам аавынхаа зурсан зургийг зарж амьдралаа залгуулдаг

УИХ-ын гишүүн МАХН-ын төлөөлөл Баасанхүү намын даргатайгаа түнжин хагарч хоёр тийшээ хараад суучихсан. Цагтаа БНСУ-д “дүрвэсэн” даргаа эргэж очиж байсан түшээ ингэтлээ гоморхож, намынхнаа 124 сая төгрөгөөр тэжээдэг гэж хэлэхдээ тулсан бэ. Намайг төлөөлөх эрхгүй байж миний мөнгийг аваад байх юм. Тэгвэл болих хэрэгтэй хэмээн уурссан ч удаатай.
Хуралдаан болоход мэдэх, мэдэхгүйгээ зүйлээ хамаагүй ярьж ангийнхнаасаа зэм хүртдэг Баасанхүүд УИХ-ын гишүүний цалин хангамж нь хүрдэггүй, жилд оногддог 124 сая төгрөгийг намынх нь данс руу шилжүүлдэг учраас мань эр орлогогүй болж хадам аавынхаа зурсан зургийг худалддаг юм уу. Түүний эхнэр хуульч мэргэжилтэй хэдий ч чамлахааргүй зурдаг учраас нөхрөө төрийн түшээ болоход зураг зурж бэлэглэснийг өрөөнийхөө хананд байршуулж хадгалжээ. Харин хадам аавынхаа зургийг борлуулж орлого олдог гэжээ. Монгол хүн амны билгээр гэдэг. Тусдаа хөрөнгөтэй, тойрогтоо мөнгө хуваарилуулдаг УИХ-ын гишүүн нь өөрийгөө хоосон, юу ч үгүйгээр нь дуудаж явахаар энгийн иргэд нь ядуу амьдрахаас ч аргагүй юм даа.

 

 

 
А.Эрдэнэ
Эх сурвалж:Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.