Реппер Дөлгөөн ”Би Африк хүнтэй сууна”

2017/12/11
Share |
Хүмүүс:
Реппер Дөлгөөн ”Би Африк хүнтэй сууна”

"Universe Best Songs" тэмцээнд оролцож чадвараа гайхуулан олны танил болсон цөөхөн хэдэн дуучдын нэг бол реппер Дөлгөөн. Тэрээр R&B, Soul стилиэр дуулах дуртай ч анх үглэж гарч ирсэн болохоор реппер хэмээх цол гуншинтай болсон. Хүмүүсийн хайрласан реппер тодотголдоо хайртай тэрээр Монгол дуу тэр бүр сонсоод байдаггүй ч Монголын эмэгтэй репперүүдээс өөрийгөө илүү гэж бодож явдагаа илэрхийлжээ. Солонгост олон жил амьдарч тэндэхийн иргэншилтэй болсон реппер бүсгүй Солонгос залуу огтхон ч сонирхож байгаагүй бөгөөд тэд хэт эмэгтэйлэг санагддаг гэнэ. Гэсэн хэдий ч тэрээр өөрийг нь чин сэтгэлээсээ хайрлах нэгэн гарч ирэх юм бол хаанахын хэн байх нь тийм ч чухал биш хэмээжээ. Энэ тухай "Яг намайг хайрлах надад өгөгдсөн бурхны тэр заяаны хань нь ямар хүн байхыг би мэдэхгүйшд. Намайг хайрлах л хүн надад хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр заавал Монголоос тэрийг хайгаад байх шаардлага байхгүй. Гарч ирж байгаа хүн нь Араб, Африк байсан ч суух байх. Намайг хайрлаж чадаж л байвал..." хэмээсэн байна.

 

 

Б.Болор


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.