Шинэ жилийн бэлэг сонгоход учир бий

2017/12/12
Share |
Хүмүүс:
Шинэ жилийн бэлэг сонгоход учир бий

 Шинэ он гарах цаг мөч улам ойртсоор... Энэ цаг дор нөгөө л нэг хүнсний аюулгүй байдал, хүүхдийн чанартай чанаргүй бэлэгнүүд, хордлого авсан хүүхдүүдээс үүдсэн эмнэлгийн ачаалал гэх мэт асуудлууд ар араасаа ундран гарсаар байна. Нийслэлийн Түргэн Тусламжийн төвөөс нийт дуудлагын ихэнх хувийг хүүхдүүд бэлэгнээсээ хордлого авчихлаа гэсэн дуудлага эзлээд байгаа тухай мэдээлэл газар авч байна. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн есөн дүүрэгт хяналт шалгалт хийсэн тухай болон  түүгээр иргэдэд хугацаа нь дууссан хаяг шошгын зөрчилтэй муудсан байж болзошгүй хоол хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлсэн мэдээ мэдээллүүд хөвөрч байна. Иймд хэрэглэгч уншигч та бүхэндээ шинэ жилийн баярын хүүхдийн бэлэг болон хоол хүнсний бүтээгдэхүүнээ сонгохдоо юун дээр анхаарах талаар зөвлөгөөг хүргэж байна. Үүнд:

  1. Хаяг шошгын зөрчилтэй болон хугацаа нь дууссан бүтээгдэхүүн огт худалдаж авахгүй байх
  2. Бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах
  3. Гарал үүсэл тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх
  4. Ил задгай газраас худалдан авалт хийхгүй байх
  5. Импортын бараа бүтээгдэхүүнээс аль болох татгалзаж үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сонгох
  6. Элдэв амт үнэр оруулагчтай болон газтай ундаанаас татгалзах
  7. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг түлхүү сонгож хэрэглэх
  8. Зөөлөрч нялцайсан жимс огт хэрэглэхгүй байх... зэрэгт анхаарлаа хандуулах нь чухал юм.  

Нэгэн оныг үдэж, нөгөө оныг угтах энэ сайхан баяраараа энхрий бяцхан хүүхдүүдээ, хайртай дүү нараа эрүүл энх, өвчин зовлонгүй байлгах нь л эцэг эхчүүд, ах эгч бидний ямар бэлэг сонгож өгөх тэрхүү сонголтоос шууд хамаарч байгаа юм. Мөн албан байгууллагын дарга захирлууд ажилчдынхаа хүүхдүүдэд бэлэг бэлдэхдээ чанартай амин дэмээр баялаг эрүүл хүнсний бүтээгдэхүүнийг сонгохыг эрүүл мэндийн байгууллагууд болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уриалж байна.  Та бүхэн минь сайхан баярлацгаагаарай.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.