Ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан ОRANGEIR арьс арчилгааны бүтээгдэхүүн

2017/12/12
Share |
Хүмүүс:
Ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан ОRANGEIR арьс арчилгааны бүтээгдэхүүн

Японы 65 жилийн түүхт Оппен Косметик ХК-ны төлөөлөгч нар эдгээр өдрүүдэд Монголд айлчлан олон нийтэд хандсан үйл ажиллагааг явуулж байна. Япон улсад өнгөрсөн 10 дугаар сард нээлтээ хийсэн орчин үеийн завгүй, ажил хэрэгч бүсгүйчүүддээ зориулан гаргасан "ОRANGIER" арьс арчилгааны бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийлээ. Энэхүү бүтээгдэхүүн нь өнөөдрөөс эхлэн Монгол дахь дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлжээ. Албан ёсны дистрибьютер "Нектском" компани Япон дахь төв дэлгүүртэй яг ижилхэн үнээр худалдаалж байгаа юм байна.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДАВУУ ТАЛ 

  1. Цэвэр органик жимсний шим шүүсийг агуулсан бүтээгдэхүүн

  2. Хуурай болон сэрүүн уур амьсгалд тохирсон

  3. Цэвэр байгалийн охь шим тэжээл, амин дэмийг агуулсан

  4. Хүн бүрийн арьсанд тулгамдаж байгаа асуудлаас нь хамаарч арьс цэвэрлэгээний бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэх сонголттой гэдгээрээ Японд анхдагч болсон. 

  5. Чийгшлийг арьсны хамгийн гүн давхарга хүртэл өгөх, мөн арьсны чийг усаа хадгалах чадварыг нь алхам алхмаар дэмжиж өгдөг. 

No automatic alt text available.

ОЛОН НИЙТЭД ХАНДСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • Маргааш буюу 12 дугаар сарын 13-нд "Монгол- Японы төв"-ийн 1 давхрын танхимд 11:00-13:00 цагт өдөр тутмын арьс арчилгааны зөв шат дараалал ба гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн зөв цэвэрлэж чийгшүүлэх талаар Япон багш үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. 
  • Мөн 12 дугаар сарын 14-ний өдөр Шангрила моллын 2 давхрын задгай талбайд 12:00-16:00 цагийн хооронд япон мэргэжилтэнүүд таны арьсыг оношлож, арьсанд тань тулгараад байгаа асуудалд тохирсон зөвөлгөө өгч, бүтээгдэхүүн сонголтод тань туслах өдөрлөгийг зохион байгуулана. Хүн бүрт нээлттэй. 

 

 

OPPEN брэндийн талаар илүү ихийг эндээс 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.