Жүжигчин бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх Стивен Сигал Монголд явна

2017/12/12
Share |
Хүмүүс:
Жүжигчин бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх Стивен Сигал Монголд явна

Олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан холливүдийн од жүжигчин Стивен Сигал насны ханиараа Монгол бүсгүйг сонгож, гайхшралд оруулж байсан түүхтэй. Тэгвэл "од" жүжигчин хүргэний тухай нэгэн таагүй мэдээлэл тархсан нь  Австрали гаралтай Америк жүжигчин Портиа Де Россид бэлгийн дарамт үзүүлсэн тухай байв. Одоогоор уг хэргийн талаар тодорхой мэдээлэл, дорвитой хариу байхгүй байгаа юм. 

Үе үехэн эхнэртэйгээ Монголд ирэх дуртай тэрээр хэрэгт холбогдсон ч гэсэн ийнхүү уламжлалаа алдахгүй бололтой. Эс бөгөөс уг мэдээлэл худлаа байсан биз ээ.  

Түүний гэргийг Батсүхийн Эрдэнэтуяа гэдэг бөгөөд цагтаа цэнгээнт бүжгийн хатан хаан хэмээн өргөмжлүүлж, олноо хүндлэгдэж явсан нэгэн. Хосууд дундаасаа нэг хүүтэй, хүүгийн нэрийг King Conahn Kahn Seagal хэмээх урт нэр хайрласан байдаг ба энэ нэрийг монголчилбол Төгсбаясгалант хэмээх утгатай гэдэг. 

 





Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.