Хүмүүс: |
Баянгол дүүргийн наймдугаар хороонд байрлах X байрны 37 тоотын үүдэнд хүн буудаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн бямба гаригийн өглөө 10:00 цагийн үед гарчээ.Тус байранд 60 орчим настай Б хүүтэйгээ хамт амьдардаг байж. Тухайн өдрийн өглөө машинтай хоёр залуу тэднийд ирж, үүдийг нь тогшжээ. Хаалгаа нээхгvй болохоор ирсэн залуусын нэг дурангийнх нь нvхээр харах гэтэл буудсан аж. Суманд оногдсон залуу газар дээрээ амиа алджээ. Харин нөгөөх нь хэргийн газраас зугтсан байна. Буун дуу гарангуут байрны жижүүр юу болсныг мэдэхээр гүйж ирэхэд хоёр залуугийн нэг нь газар хэвтэж байжээ. Энэ талаар дүүргийнхээ цагдаагийн хэлтэс рүү утасдаж, мэдэгдсэн байна. Байрны жижүүрийн хэлснээр дээрх хоёр залуу согтуу байсан гэнэ. Цагдаагийнхан хэргийн газарт ирж шалгахад X байрны 37 тоотод амьдардаг өвгөн, хүүтэйгээ хамт мөн согтуу байжээ. Хэн нь, яагаад гаднаас ирсэн хvний амийг хөнөөсөн болохыг цагдаагийнхан асуухад хоёулаа л "Би буудаагvй" гэж мэдүүлжээ. Цагдаагийнхан тэдний гэрээс "СКС" маркийн буу илрүүлсэн байна. Баянгол дүүргийн цагдаагийнхан өмнөх шөнө нь хамт архи уусан байж болзошгvй хэмээн таамаглаж, зугтсан залуу болон эцэг, хүү хоёрыг саатуулан шалгаж байна.
Эх сурвалж: Сэтгүүлч