Н.Энхбаярын “Яасан хүү” яагаад гэнэт баяжиж, гэнэт томров?

2017/12/13
Share |
Хүмүүс:
Н.Энхбаярын “Яасан хүү” яагаад гэнэт баяжиж, гэнэт томров?

УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдоод буй О.Баасанхүү гишүүн сүүлийн үед улс төрийн гол шуугиан, дуулианы эзэн болоод байна. Төрийн ордонд үүр цайтал хуралдаж, автобусаар хүмүүс зөөж, орон нутгаас өч төчнөөн хүнийг урьж залж, ёстой л баярхаж байгаа харагдлаа. Орон нутгаас шагналд тодорхойлно, “бялуу хүртээнэ” гэж цуглуулсан хүмүүсээ бүгдийг нь буудалд байршлуулж, хоол унаа, түүгээр ч зогсохгүй халаасны мөнгийг нь хүртэл даасан О.Баасанхүү гишүүний баярхал олон хүнд хардлага төрүүлж буй. Түүнд ийм их хөрөнгө, эрх мэдэл, зангараг бий гэж үү. Тэр бол хэдхэн жилийн өмнө өмгөөлөгчийн цалингаар амь зогоодог Н.Энхбаярын шатрын хүү л байсан шүү дээ. Тиймдээ ч дуун дээр хүртэл “Н.Энхбаярын яасан хүү” гэх мэтээр нэр дурьдагддаг. Гэтэл тэрбээр Н.Энхбаярынхаа өврөөс сугарч, өөрөө бүр МАХН-ын дарга болохоор хор найруулж, хөрөнгө зарцуулж суух хэмжээнд хүртлээ томорчээ. Зарим хүн үүний цаана Ерөнхийлөгч Женко Х.Баттулгыг байгаа гэж ярьцгааж байна. Үндэслэл нь орон нутгаас ирсэн зочид төлөөлөгчид Баянголын үнэтэй өрөөнд байрлаж, үүднээсээ унаагаар үйлчлүүлж байсан юм. Тиймээс О.Баасанхүү гишүүний гэнэт их баяжиж, мөнгө цацаж эхэлсэн нь түүний цаана буй санхүүжүүлэгчтэй нь холбоотой байх магадлалтай. МАХН-ыг ганц хүний нам гэдгийг олон нийт бүгд мэднэ. Тэгвэл энэ намыг эрх мэддэг ганц хүнээс нь суйлж хулгайлах оролдлогыг хийнэ гэдэг мөнгөтэй, эрх мэдэлтэй, бяртай, дээр нь нэлээн солиотой хүний л хийх ажил. Зарим нь О.Баасанхүүг МАН-ын дарга У.Хүрэлсүх ивээн тэтгэсэн гэж ч шивэр авир хийлцэж байна.

 

С.Төгөлдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.