”Ногоон нүдэн лам”-ын ганц хүү Б.Бэлэгдэмбэрэл: Миний аав их сайхан дуулдаг хүн байсан

2017/12/13
Share |
Хүмүүс:
”Ногоон нүдэн лам”-ын ганц хүү Б.Бэлэгдэмбэрэл: Миний аав их сайхан дуулдаг хүн байсан

Бид энэ удаа бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Ногоон нүдэн лам” түүхэн романы гол дүр болох Баасан ламын ганц хүү Аймгийн Алдарт уяач, Онц барилгачин өндөр настан Бэлэгдэмбэрэл гуайг зочны хоймортоо урьж ярилцлаа. Тэрбээр тус романы хоёрдугаар дэвтэр “Жаран цагаан хонь” номын нээлтийг тохиолдуулан Улаанбаатар хотод цөөн хоногоор ирсэн аж.


Таныг хүмүүс Баасан ламын ганц хүү, гэдгээр нь гадарлах боловч төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Та өөрийнхөө талаар танилцуулахгүй юу?

-          Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Ногоон нүдэн лам” буюу Баасан гэдэг хүний хүү Бэлэгдэмбэрэл. Аавдаа бага байхдаа өргөгдөж хүү нь болсон. Миний аав их уран, онцгой авьяастай, “Даян дээрх”-ийн том лам байсан юм л даа.

Та Баасан ламын хэд дэх хүүхэд вэ?

-          Би хоёр дахь хүүхэд нь. Дээрээ нэг эгчтэй. Баасан лам улс төрийн аймшигт хэлмэгдүүлэлтийн үед амьдралд нухлагдаж, “хэцүү газраас” гарч ирээд эгч бид хоёрыг өргөж авсан. Хүн эхээс төрөөд газарт унадаг, үхэх цаг ирэхэд тэнгэрт очдог. Миний хувьд тэнгэр аав, газар ээж гэж бодож явдаг. Өглөө босоод л аавдаа залбирч өөрийн хэмжээндээ ном хурж, өргөл өргөдөг.

Аав тань амьд ахуй цагтаа танд юуг хамгийн их захидаг байсан бэ?

-          Миний аав бол айхтар номтой, буянтай хүн байсан. Ер нь хүнд эдлэх эдлэхгүй хөрөнгө гэж байдаг. Жаргалтай амьдрал баян ч биш ядуу ч биш байх үед л үргэлжилдэг хэмээн захидаг байлаа. Аавын сургаал хэзээ ч мартахгүй сайхан зүйл байдаг. Одоо ч энэ захиж хэлсэн үгнүүд миний ой тооноос гардаггүй.

Аавтайгаа өнгөрүүлсэн сайхан дурсамжуудаасаа хуваалцвал?

-          Манай аав бол их сайхан хоолойтой дуучин хүн байлаа. “Ногоон нүдэн лам” номон дээр “Тэгш таван хүсэл” хэмээх уртын сайхан дуу гардаг. Та бүхэн сайн мэдэж байгаа байх. Тухайн дууг айлд очихдоо ерөөл, магтаал болгон дуулдаг байсан. Бас уран гартай, бүтээлч сэтгэлгээтэй хүн байж дээ. Намайг 13 настай байхад ...

 

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.