АПУ-гийн Г.Батхүү галзуураагүй биз

2017/12/14
Share |
Хүмүүс:
АПУ-гийн Г.Батхүү галзуураагүй биз

Ойрын өдрүүдэд сошиал ертөнцөд монгол дээл өмсгөж, малгайгаар бөглөөг нь орлуулсан архины зураг иргэдийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж байна. Чингис хааныхаа зургийг архины шилэн дээр шошголж, хогийн цэг дээр бөөнөөр хаяж байгаа эмгэнэл багадаж монгол үндэсний хувцсаа доромжлох нь дутсан бололтой. Сошиалаар “АПУ-гийн Батхүү галзуураагүй биз дээ”, “Монгол үндэсний хувцсаа ингэж доромжлуулах дутаж гэнэ” хэмээсэн сэтгэгдлүүд хөвөрсөөр. АПУ-гаар овоглосон Г.Батхүүг уяач хурдан морь, хөөрөгний хоббитой, Монголын тэргүүн баячуудын нэг гэдгийг хэн бүхэн мэднэ. Наадмаар уясан морийг нь унасан унаач хүүхдүүддээ өөрийнхөө үйлдвэрийн архинд нөмөргөсөн хувцас шиг, үндэсний дээл, малгай өмсгөсөн болов уу гэж ам асуух хүн ч байна. Цагтаа Хан-Уул дүүргийг атгаж, УИХ-ын сонгуулиар Өвөрхангайд очиж өвдөг шороодоод Улаанбаатар хотод Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчээр шийдвэр гаргуулаад Төрийн ордонд залардаг асан эл эрхэм үнэхээр монгол дээлээр гоёсон архи үйлдвэрлэх гээд байгаа юм биш биз дээ. Эсвэл ашиг л олж байвал үндэсний соёл, ёсзаншил хамаагүй юм болов уу.


 

А.Эрдэнэ

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.