Ханхүү нар эхнэрүүдээ үлдээгээд наргижээ

2017/12/14
Share |
Хүмүүс:
Ханхүү нар эхнэрүүдээ үлдээгээд наргижээ

“Оддын дайн” киноны шинэ ангийн нээлт Лос-Анжелест болсон билээ. Харин уржигдар Лондонд Хатан хааны Альберт-холлд болсон нээлтэд кинонд тоглосон жүжигчдээс гадна ахмад дайчид, хүмүүнлэгийн сангийн ажилтнууд болон олны танил хүмүүс оролцжээ. Энэхүү арга хэмжээн дээр Их Британийн ханхүү Уильям, Харри нар ирсэн байна. Тэд “Оддын дайн”-д байлдааны онгоцны нисгэгч нарын дүрийг бүтээжээ. Гэхдээ тэд киноны нээлтэн дээр Кейт Миддлтон, Меган Маркл наргүйгээр ирсэн байна. Ханхүү Уильям албан ёсны арга хэмжээ болгон дээр эхнэртэйгээ явдаг билээ. Харин дүү Харри нь саяхан сүй тавьсан жүжигчин Меган Марклаа үлдээж, ах дүү хоёр хэсэг хугацаанд хөгжилдөөд авах гэсэн бололтой. Тэд “Оддын дайн”-д тоглосон жүжигчид болох Дэйзи Ридли, Жон Бойега, Адам Драйвер, Донал Глисон, Гвэндолин Кристи нартай хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлжээ. Гоёлын тансаг хувцастайгаа ирсэн оддын дунд Их Британийн хоёр ханхүү олны анхаарлыг хамгийн ихээр татаж байжээ. Сэтгүүлчид ханхүү Харригаас хурим нь хэзээ болох талаар асуухаар нэлээд ээрсэн байна. Ханхүү Уильямын хувьд гурав дахь удаагаа аав болох гэж байгаа билээ. Түүний эхнэр Кейт Миддлтон ирэх хавар амаржих юм.


 

О.Саша

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.