Зургаан настай дагавар охиноо хүчиндсэн этгээдэд 18 жилийн ял оноожээ

2017/12/14
Share |
Хүмүүс:
Зургаан настай дагавар охиноо хүчиндсэн этгээдэд 18 жилийн ял оноожээ

 

Хүний санаанд багтамгүй ой гутам аймшигт хэрэг ар араасаа хөвөрсөөр. Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл ил далд үйлдэгдэж олон балчир охид, гаж хүслээ хангах гэсэн сэтгэцийн өвчтэй "ХҮН БИШ АРААТАН"-гуудын араа шүдэнд багтсаар. 2017 онд “Хүүхдийн тусламжийн утас 108” -д хүүхдийн хүчирхийллийн эсрэг 45 мянга 800 орчим дуудлага ирсэн гэх тоон мэдээлэл бий. Үүнээс үзэхэд хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлаарх дуудлага өмнөх оныхоос 1.5 дахин нэмэгдсэн байна. Хамгийн сүүлд хойд аав нь зургаахан настай охиноо хүчирхийлсэн хэрэг олны өмнө ил болж хэрэгтэн 18 жилийн ял авлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 сарын 13-ны өдөр зургаан настай дагавар охиноо хүчиндсэн гэх Ванданваанчигт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд түүнийг гэм буруутай гэж үзэн 18 жилийн ял оноох шийдвэр гаргажээ. Одоогоор охин "Өнөр бүл" улсын асрамжид байгаа юм байна. Ээж нь охиноо өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч шүүхээс түүнийг ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй тул хүсэлтийг нь хүлээн аваагүй байгаа аж. Энэ мэт бусармаг үйлдэл хэрээс хэтэрч байгаад хэн буруутай вэ?... Орчлонгийн сайн мууг ч ялгаж чадахгүй цагаан цаас шиг хүүхдийн сэтгэхүй болон бие мах бодид аймшигтайгаар халдагчдад хэдэн жилийн ял хангалттай гэж үү...
 
Эх сурвалж: Factnews.mn
А.Тэмүүл

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.