”Бридж” Д.Ганхуягийн охин хүчиндүүлж, хүү нь хар тамхины хэрэгт холбогдож байжээ

2017/12/15
Share |
Хүмүүс:
”Бридж” Д.Ганхуягийн охин хүчиндүүлж, хүү нь хар тамхины хэрэгт холбогдож байжээ

Хар тамхи, хүчингийн хэргүүд шил шилээ даран гарч байгаа энэ үед нэгэн үл таних охин мэдэгдэл хийж олныг шуугиулав. Тэрээр хэлэхдээ баячуудын хүүхдүүд хэрхэн зугаацаж, цэнгэж, хар тамхи хэрэглэдэг, хаанаас оруулж ирдэг зэрэг баримтуудыг бүгдийг дэлгэнэ гэжээ. Харин өөрийнхөө талаар ярихдаа "би хүчиндүүлж байсан, миний аав УИХ-д гурван удаа сонгогдож байсан" гэв. Бичлэг цацагдсан даруйд хэд хэдэн мэдээллийн сайтаар түүнийг "Бридж" Д.Ганхуягийн охин гэдгийг хэлжээ. Магадгүй энэ мэдээлэл үнэн бол түүний ах Г.Түмэндэмбэрэл мөн хар тамхины хэрэгт холбогдож байсан юм.

Хэргийг эргэн сануулахад 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр БЗД-ийн нэгдүгээр хороо "Роял Кэстл" хотхоны 103-р байрны дээд давхраас 22 настай Б.Хүслэн унаж нас барсан.Тэгвэл талийгаачийн аав Монголын хошиг урлагийн жүжигчин Т.Баатархүү болж таарсан. 

Хэрэг гарсан өдөр 11 хүн мансууруулах бодис хэрэглэсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг. Эдгээр хүмүүс дунд Монголын нэр нөлөө бүхий нэр эрхмүүдийн хүүхдүүд байсны нэг нь Д.Ганхуягийн хүү гэх мэдээлэл бий. Харин түүний дүү Г.Үрэлээ бичлэгтээ жүжигчин Баатархүүгийн хүүгийн нас барсан хэрэг буруу шийдэгдсэн талаар ч хэлнэ гэжээ. 

Д.Аялгуу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.