Киви хамтлаг тарсан уу?

2017/12/15
Share |
Хүмүүс:
Киви хамтлаг тарсан уу?
Киви хамтлагийн ахлагч Ука урлаг соёлынхны хамгийн их эрэлттэй байдаг үе буюу хамт олон, албан байгууллагын шинэ жилд ихэвчлэн ганцаараа дуулах ажээ. Ажиглаад байвал хамтлагийн үзэсгэлэн төгс гурван бүсгүй бүгд өөр өөрсдийн гэсэн ажлаа хийж байгаа харагдах юм. Үүнтэй холбогдуулан тэдний сонсогчид хайртай хамтлагаа тарсан ч юм болов уу гэх таамаг дэвшүүлээд буй. Тухайлбал, дуучин Намуунаа Боловсрол телевизийн олон улсын алдартай шоу контент болох "Оддын академи" шоу нэвтрүүлгийн ганц эмэгтэй шүүгчээр ажиллаад хувийн болон хувьсгалын уран бүтээлд оролцохгүй байгаа билээ. Харин үзэмж төгс хөөрхөн Агий элдэв шар мэдээллийн гол бай болсоор сүүлд хэрэг төвөгт орооцолдолгүй нам жим аж төрсөөр. 12-р сарын 1-ний өдөр хамтлагийнхаа есөн жилийн ойг даруу төлөв тэмдэглэн өнгөрүүлсэн тэд арай ч тараагүй байх гэх таамаг ч бас байх юм. Үнэн худал нь мэдэгдэхгүй байгаа ч үзэсгэлэнт охидын хамтлаг тарна гэдэг үгүй биз ээ...


 

А.Тэмүүл
 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.