Хуурамч будаа үнэхээр байдаг уу?

2017/12/18
Share |
Хүмүүс:
Хуурамч будаа үнэхээр байдаг уу?

Хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг урд хөршөөсөө оруулж ирдэг манай улсын хувьд хүнсний аюулгүй байдлын асуудал чухлаар тавигддаг. Сүүлийн өдрүүдэд хуурамч будаанаас үүдэлтэй сенсааци олныг хамарч, толгойтой бүхэн будаа шатаан, зарим нь өөрсдөө шатах дөхсөн тохиолдол ч гараад амжжээ. Хуурамч будаа байдаг уу? гэвэл байдаг. Анх энэхүү асуудал 2015 оны үеэс яригдаж эхлэсэн бөгөөд Хятад улсад үйлдвэрлэсэн хуурамч будаа Орос, Монгол, Энэтхэг, Индонез, Вьетнам, Малайз, Сингапур зэрэг олон улсад борлуулагдсан тухай мэдээ гарч байсан ажээ. 2016 оны байдлаар дэлхий даяар нийтдээ 200 гаруй тонн хуурамч будааг Хятад улс нийлүүлсэн тухай мэдээлэл Youtube худаснаа тавигдсан байна. 

Хуурамч будааг хэрхэн мэдэх вэ? 

1. Бүх будаа шатдаг. Гэхдээ шатахад ямар үнэр гарч байна? Хэрвээ үнэр гарахгүй бол зүгээр будаа. Хуванцарын үнэр үнэртэж байвал хуурамч будаа.
2. Будаа агшаасны дараа будаа агшаагчийг нээн харахад агшсан будааны дээрх гадарга нь жигд биш овон товон хэлбэртэй байвал хуурамч будаа. Жигд гадаргатай агшсан байвал зүгээр.
3. Хамгийн амархан арга нь усанд хийгээд хөвж байна уу гэдгийг ажиглаарай.Жинхэнэ будаа хөвдөггүй. Хуванцар будаа хөвнө.
4. Халаасан тосонд будааг хийгээд үзэж болно. Хэрвээ хоорондоо зунгааралдаж байвал хуванцар будаа.
5. Болсон будаанаас жижиг аяганд хийгээд 3-аас дээш хонуул. Хөгцөрч байвал зүгээр будаа. Хуванцар будаанд хөгц ургадаггүй байна.   

Видео үзэх : 

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж : Breakingnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
будаа Хуурамч будаа тэгээд байдаг юмуудаа үгүй юм уу
IP:66.181.179.116  2017-12-18 16:17:24
rekoloas Купить Гашиш в КуровскР¾Ðµ Купить Шишки в Ð—ÐµÐ»ÐµÐ½Ð¾ÐºÑ ƒÐ¼ÑÐº ЗакладкР¸ метадон в ÐšÐ¾Ñ€ÐµÐ½Ð¾Ð²Ñ ÐºÐµ Купить бошки в Ленинск-
IP:5.189.207.247  2018-02-15 04:12:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.