Хүмүүс: |
Apotex корпорацийг үүсгэн байгуулагч Канадын тэрбумтан Барри Шерман болон гэргий Хани нарын цогцосыг Торонто хотод байрлах харшийнх нь хонгилоос олсон мэдээлэл дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Хэргийг ямар нэгэн гадны нөлөөтэй гэж үзэж байгаа аж. Гэхдээ одоогоор цагдаагийн газраас энэ талаар мэдээлэл хийгээгүй байна. Apotex корпораци эмийн үйлдвэрлэлээр дэлхийд 7 ордог 115 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг ажээ. Барри Шерманы нийт хөрөнгө 3.2 тэрбум бөгөөд Канадын баячуудын жагсаалтад дээгүүр бичигддэг юм байна.
А.Уян
Эх сурвалж:Factnews.mn