”Ice Challenge Mongolia” арга хэмжээ боллоо

2017/12/18
Share |
Хүмүүс:
”Ice Challenge Mongolia” арга хэмжээ боллоо

Монголиа Экспедишнс ХХК, болон МУГТ, Олон улсын хэмжээний мастер Г.Өсөхбаяр нарын санаачлагаар 2012 оноос эхэлсэн "Ice Challenge Mongolia" арга хэмжээ зохион байгуулрагдсан.  Энэ жил Ice Challenge Mongolia 2017 UB Cup нэртэйгээр Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт энэ сарын 17-ны өдөр болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнд гадаад, дотоодын нийт 11 багийн 54 мөсөнд авирагч тамирчид оролцлоо. Арга хэмжээний үер мөсөнд авирахаас гадна, нохой чарга, квадроцикл буюу дөрвөн дугуйт мото унааны аяллуудыг зохион байгуулав. Ice Challenge Mongolia 2017 арга хэмжээ нь экстрим спорт сонирхогч залуусын аяллын шинэ тренд болохын сацуу Монгол улс руу энэ спортыг сонирхогч тамирчдыг татаж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй үндэсний брэнд бүхий том арга хэмжээ юм. Уг арга хэмжээнд Нийслэлийн Аялал Жуулчлалын дарга Д.Батсүх оролцож мөсөн хананд авиралт хийлээ. Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад түншээр Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Уулчдын Үндэсний Холбоо, Монос Хүнс ХХК, Эко Уусдаг Цай, болон Хаан Жимс ХХК хамтран ажиллав. Тэмцээний Багийн дүнгээр нэгдүгээр байранд уулын спортын ууган мастер Ядамын Жанцангийн нэрэмжит Сутайн Бор клуб, хоёрдугаар байранд Улаанбаатар Аялагч клуб, гутгаар байранд Хязгааргүйд Мац клуб тус тус орсон байна.

 

 

 

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.