Э.Цэрэнгийн нөхөр Рик : Бүх хүн чамайг үзэн ядсан ч би чамайг хайрласаар л байна

2017/12/19
Share |
Хүмүүс:
Э.Цэрэнгийн нөхөр Рик : Бүх хүн чамайг үзэн ядсан ч би чамайг хайрласаар л байна

"Цэрэн Турс" ХХК-ийн захирал Э.Цэрэндолгорыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Компаниа байгуулаад 20-оод жилийн нүүрийг үзэж байгаа тэрээр зураач төдийгүй нийгмийн идэвх тун  сайтай нэгэн. Нийгэмд болж буй аливаа асуудлыг ил болгож зоригтойгоор дуугарч чаддаг энэ эрхмийг гадаад нөхөртэй хэмээн эсэргүүцэх нэгэн ч бий. Тэрээр үүнд огтхон ч санаа зовдоггүй бөгөөд бүхий л зүйлд түүнийг дэмжиж урамшуулж байдаг нөхрөө хааяа өрөвддөг хэмээж байсан удаатай. Сүүлийн үед хэл аманд ихээр өртөх болсон тэрээр өөрийн цахим хуудаснаа нөхрийнхөө тухай :

"Нөхөртэйгөө ярилцав.

Тэр намайг сүүлийн үед утаснаасаа салахаа байсныг, бухимдуу байгааг, бас бүтэн сайны орой 20.30 д хар тамхинд нэр дурдагдсан гэх залуутай уулзана гэж санааг нь зовоогоод гарсныг, өглөөд сэрж чадахгүй бүрзийсэн юм яваад байгааг анзаараад бас хагас дутуу сонсоод яваа...

Өглөө надад цай аягалж өгөнгөө, сэгсийчихээд сэрж ядах миний нүдэнд массаж хийн надтай ярилцлаа. 
Цонхоор тусах нарны гэрэлд үс нь нэлээн бууралтсан нөхрөө ширтэн сонссноо сийрүүлье.

.... Цэрээн, хүчингийн хэрэг бүх улс оронд их маргаантай байдгыг чи мэднэ ш дээ!. Нийгэм их талцана, аягүй бол чи түрүүлж хэлснээрээ адлагдана... Хүчиндэгч ихэнхи тохиолдолд өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй...

.... Чамайг хэн, юу гэж хэлэх яах вэ!
Чи олон хүнд мөс яаж хагалахыг өөрийн биеэрээ үзүүлж яваа. Урд чинь биш ард чинь хараад зогсоо улс өөрсдөө хагалах зориг хүрэхгүй ч алхаа буруу барилаа, хүчээ буруу хуваариллаа, зөв хагалаач, буруу явлаа гээл орилолдоно. Чи тэднийг сонсоод байвал хагалах ажлаа хийхгүй ш дээ. Өөрөө өөртөө л зөв. Яагаад гэвэл чи хэн нэгэн хагалж, зам гаргах ёстойг л ухаарч байгаа.

.... Бүх л цаг үед, бүх л үндэстэн дотор асуудлыг бусдаасаа түрүүлж харсан цөөнх нь адлагддаг. Харааагүй хүмүүс худлаа л гэнэ! Тэдний буруу ч биш. Цаг хугацаа л шүүнэ. Хэнд ч өөрийгөө миний зөв гэж бүү тайлбарла!

.... Хар тамхины асуудал маш далд. Энэ асуудал ил болвол хүмүүс сэрэмжтэй байна. Өсвөр үеийнхний ундаанд мансууруулах бодис хийж болзошгүйг ядаж хүмүүс анхаарч сэрэмжлэх хэрэгтэй. Тэгвэл залуус уруу татагдах нь багасна.

.... Чи сайн унтаж амарч баймаар байна. Бүх хүн чамайг үзэн ядсан ч би чамайг хайрласаар л байна гэж инээснээ гэхдээ хүмүүс чамайг үзэн ядахгүй ээ гэв" хэмээсэн байна. 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
T Tseren uuruu eregtei huuhedtei bj hunii eregtei huuhduudiig ynz bureer helhiin uuriinh n huuhduud yaj yvhiig hen ch taashgui teheer buu sensaaz uusgej uuriiguu lag bolgohiig orold. Ys yman deer hen ch henii amidrald sain muugaar nuluulj chadahgui baij muruuruu dor burnuu uhaarch amidrah n zuv
IP:150.129.142.47  2017-12-19 12:24:10
zochin Er n tiin amidral ehleegui bgaa zaluu ohid huvguudiig yahaaraa muuldgiin uursduu umnu n amidraliin buun aldaa bjl taaraa. Odo l lag amidarch bgaa yum shig bolil do tanuud ger bul buhen uur uuriin nuuzlag az jargaltai manai nuhruud ehneruud bugd uhaalag joohon chigluuleed ugvl boloo. Uur uursdiin huuhdedee zuvuur oilguulj bgaa er n yum yunaas boldgiin yah estoi yum geedl yum buhen hooson boloodl ungurnu tiim blohoor sain muu yumand amarhan avtagdahgui bhl chuhal yum shigee
IP:150.129.142.47  2017-12-19 12:34:40
z Uzdegee uzej hiidgee hiisen bol zuv ulger duurial uzuuleh heregtei olon doloon sensaaz herguu
IP:150.129.142.47  2017-12-19 12:36:25
Zochin Unen ch Bai hudlaa ch bai . Niigemd Iim zuil baigaag niited seremjluuleh Ni buruu bish. Etseg ekhchuud bidend Tom ankhaaruulgA bolson 16 nas hureed oorsdiigoo tom hun bolloo geh. Oilgolt Zarim huuhduuded baidag Ni nuuts bish
IP:37.120.30.26  2017-12-19 13:14:07
Gan Tanii zorigoor nahargaj bn
IP:202.9.40.65  2017-12-19 16:10:29
Zochin Tseren emegtei shig niigmiin gajuudliin talaar iim changa zorigtoi duugarch baigaa ih hurliin emegtei gishuud bainuu ta nar hardaa!. Zarim neg uher mongolchuudaa
IP:84.59.146.212  2017-12-19 16:15:31
Зочин Цэрэн мундаг шүү, олны дунд ингэж бодож сэтгэх хүмүүс олон ч гэлээ Цэрэн шиг гаргаад хэлэх нь цөөн. Цэрэн бол тэр олон зөв хүмүүсийн зоригтой төлөөлөл, буруу бодол явдалтай хүмүүст зөв чигийг заах алтан гадас од шүү. Би, миний ойр тойрны хүмүүс чамаар бахархдаг шүү Цэрэн минь.
IP:202.21.106.144  2017-12-19 19:41:50
Nomin Mundag EMEGTEI.Baharhaj Hairlamaar hun shuu.
IP:99.187.125.177  2017-12-21 13:19:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.