Ч.Мөнхбаяр Н.Энхбаярыг эх оронч биш гэв

2017/12/19
Share |
Хүмүүс:
 Ч.Мөнхбаяр Н.Энхбаярыг эх оронч биш гэв

Иргэний хөдөлгөөний идэвхитэн, сэтгүүлч Ч.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг  эх оронч бус гэжээ. 2016 оны сонгуулийн үеэр Ч.Мөнхбаяр МАХН-д элссэн ч О.Баасанхүүг дэмжигчдийн эгнээнд багтсан байна.  Тэрбээр ийн бичжээ.  

Н.ЭНХБАЯР ЮУГААРАА ЭХ ОРОНЧ ЮМ БЭ?

МАХН-ын гишүүд дүрмээ баримталж Их Чуулганаа хийхдээ, хурлаа таслаад ирээгүй, тэр байтугай хэвийн бус тахин шүтэгчдээ ашиглан, үймээн самуун зохион байгуулж, төлөөлөгчид рүү дайруулж, 6 жилийн турш намд нэг хүний дарангуйлал тогтоон хууль зөрчсөн Н.Энхбаярыг намын даргаас чөлөөлсөн. Гэтэл энэ хууль ёсны алхмыг буруутгаж, “Н.Энхбаяр бол эх оронч учраас түүнийг намын даргаас чөлөөлж болохгүй, өөр хүнийг намын даргаар сонгож болохгүй” гэж эсэргүүцэгчид, үзэл баримтлал, дүрэмдээ үнэнч намын гишүүдийг урвагч гэж гүтгэгчид цөөнгүй.

Н.Энхбаяр юугаараа эх оронч юм бэ?

-Авлигын сүлжээг байгуулж цэцэглүүлсэн гэж олон нийт 2004-2008 онд түүний эсрэг тэмцэж байсан. Н.Энхбаяр эх оронч байж уу?

-Ганц хүний дарангуйлал тогтоосон гэж бас л түүний эсрэг тэмцэл өрнөсөн. Н.Энхбаяр эх оронч байж уу?

-Ашигт малтмалын лиценз бараг бүгд түүний ЕС байхад тараагдсан. Үр дагавар нь өнөөдөр ямар байгаа билээ? Эх оронч явдал мөн үү?

-“Зээл авъя гэвэл ЗХУ-аас бусад улсад олгосон зээлийг тэглэ” гэсэн Парисын клүбийн шаардлагыг ОХУ биелүүлсэн глобал үйл явцыг миний гавьяа гэж ойлгуулж, Чехийн компаниар зуучлуулав гэж мөнгө төгрөгний будлиан үүсгэсэн. Эх оронч явдал мөн үү?

-Онц байдал зарласан ерөнхийлөгчийн зарлиг гаргаж, 7-р сарын 1-ний эмгэнэлийг бүтээсэн. Эх оронч явдал мөн үү?

-7-р сарын 1-нээс хойш идэвхгүй болсон олон нийтийн эсэргүүцэл сэргэж ирэхэд “Би буруугаа хүлээж, уучлал гуйж байна. Би авлигын эсрэг, ашигт малтмалыг ард түмнийх болгохын төлөө тууштай тэмцнэ” гэж хуурч энэ давалгаанд нэгдэн, нийлж МАХН-ыг байгуулж, дарга болонгуутаа зангаа хувилгаж, намд ганц хүний дарангуйлал тогтоосон. Эх оронч явдал мөн үү?

-2012 онд Шүүхээс түүнд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр 2 жил 6 сарын ял оноосон. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, Ц.Элбэгдорж 2013 оны 8 сарын 1-нд зарлиг гарган, хорих 401-р ангид ял эдэлж байсан ялтан Энхбаярт уучлал үзүүлэн ялаас чөлөөлжээ. 2012 оны 4 сараас хойш Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслах нарыг нь Монгол улсын Засгийн Газар түүний хахуулийн хэрэгтэй холбогдуулж сэжигтнээр татсан боловч тэдгээр иргэд гадаадад зугтан гарч одоог хүртэл Интерполоор олон улсад эрэн сурвалжилж байгаа юм. Эх оронч явдал мөн үү?

-Түүнээс хойш авлигын элдэв хэрэгт ээрэгдсээр өдий хүрэв. Хамгийн сүүлд хүү нь хэрэгт холбогдлоо. Хүүгийн ард Н.Энхбаяр байгаа болов уу. Эх оронч явдал мөн үү?

-2016 оны сонгуульд Солонгост асар их элэгтэй Н.Энхбаяр солонгос сургагчдаар нэр дэвшигчдийг урлагийн үзлэгт оруулах гэж байгаа юм шиг, бас амьдралаас хол агуулга хэлбэрээр сургуулилуулж, үнэмлэхүй ялагдлыг авчирсан. Хариуцлага хүлээгээгүй. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд С.Нарангэрэл, О.Эрдэнэчулуун, Ц.Оюунбаатар, Д.Шаравдорж зэрэг өөрийн кандидатууд байсаар байтал, 10 тэрбумыг шаардахад С.Ганбаатар л авчирсан гэх утгагүй, дүрмийн бус, хууль бус үндэслэлээр, ХҮН-ын даргыг шууд МАХН-ын дэд дарга болгож дэвшүүлсэн бөгөөд СЕХ яаран бүртгэсэн. Санал хуваагч С.Ганбаатарыг 50 сая вон авчирсныг мэдэх хүн байхаас, 10 тэрбумыг авчирсныг мэдэх хүн олддоггүй. 2016 онд О.Цолмонгийн тойрогт, 2017 онд С.Ганбаатарын нэр дээр Н.Энхбаяр үндсэндээ өрсөлдчихсөн ч хоюуланд нь ялагдсан. Хариуцлага хүлээгээгүй. Эх оронч явдал мөн үү?

-МАХН-ын гишүүд 2013 оноос их хурлаа хийхийг шаардсан. Хамгийн сүүлд 10-р сард шаардахад, шаардлагын бичгийг хүргэж өгсөн хүмүүс рүү тойрон хүрээлэгчдээ дайруулж, нэгэн өндөр настныг ТГД Уламбаяраараа зодуулсан нь цагдаад шалгагдаж байна. Гишүүд хуулийн дагуу Их чуулганаа хийхэд юу болсныг дээр бичсэн бөгөөд бас цагдаад шалгагдаж байна. Үймээн самууныг олон удаа зохион байгуулж мэргэшсэн, амташсан хүн. Их чуулганы үеэр Циркэд түмтийн дарга нарын хурал гэгч хачирхалтай арга хэмжээг Ногоон нам, ХҮН-тэй хамтран зохион байгуулсан. Түмт гэдэг нь намын дүрэмд байхгүй зүйл юм. Эх оронч явдал мөн үү?

-Өнөөдөр МАХН-ын гишүүд рүү элдэв этгээдүүд, бичээчдээрээ дайруулсаар. Эх оронч явдал мөн үү?

-Панама Пэйпэрсийн оффшорын бүртгэлийн эхэнд байдаг Н.Анхбаяраар туг тахиад Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва нар сугарч үлдсэн гэдэг (http://www.assa.mn/content/24497.shtml?a=social гэх зэрэг олон сайтад гарсан). Эх оронч явдал мөн үү?

Н.ЭНХБАЯР ЮУГААРАА ЭХ ОРОНЧ ЮМ БЭ?... гэжээ.

 

 

 

З.Говь

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
unshigch ymarch l bsan mongol ulsiig orosiin ikh urunuus salgasan l xvn de ta eh orondoo yu hiisen yu buteesenee neg bodooroi do
IP:103.26.194.172  2017-12-19 16:44:39
Irgen Elbegdorjoos l deer yumdag elbegdorj Enkhbayariig hudlaa gutgej oron shorond horij bie mah bodi setgel sanaanii daramt ih hiij bsan uls ornoo saihan udirdaj bsan huniig .odoo Elbegdorj yagaad oron shorndoo orohgui bgaa yum be mongol ulsiig uchnuun ulsad urtei bologchihood ter ur zeleeree yu hiij giiguulsen ni medegdehgui ard iregdee boddoggui gadaadiihand huluu hugalchihgaad guideg odoonii hyamral Elbegdorjtoi shuud hamaaralta
IP:118.131.44.219  2017-12-20 14:41:36
ЗОЧИН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ЭХ ОРОНЧ БОЛООД МОНГОЛЫН ИХ ӨР ЗЭЭЛИЙГ ТЭГЭЛСЭН ТҮҮХЭН ЧУХАЛ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН ОДООЧ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЭНЭ ТӨРД БАЙСАН БАЙГАА ЛУЙВАРЧИДТАЙ ТЭНЦЭЖ АМЬ НАСАА АЛДАХ ШАХСАН ТҮҮХ БИЙ МӨНХБАЯР ГӨЛӨГ ЧИ БИТГИЙ ХУЦ ТИЙМ ЭХ ОРОНЧ ЮМ БОЛ ИХ ӨРИЙГ ТӨЛЧӨӨЧ ЭЭ ЧАДАХГҮЙ ЛАЛАР
IP:150.129.143.36  2017-12-21 15:10:17
ЗОЛ 100/ХУВЬ Н ЭНХБАЯРЫН ХҮЧ ТӨРД ИХ БИЙ ЖИНХЭН ЭХ ОРОНЧ ЛИДЕР МӨН
IP:150.129.143.36  2017-12-21 15:11:33
цээгий үнэн шүү н энхбаяр эх оронч хүн
IP:150.129.143.36  2017-12-21 15:12:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.