Монгол бадарчин Амай хагалгаа хийлгэхээс татгалзжээ

2017/12/19
Share |
Хүмүүс:
Монгол бадарчин Амай  хагалгаа хийлгэхээс татгалзжээ

Дэлхийн хагасыг туулаад ирсэн нэгэн бол Монгол бадарчин Амай буюу Золбаяр. Африк тивд явж байхдаа Малери хэмээх өвчин туссан нь түүний бөөрний үйл ажиллагааг муудуулсан бөгөөд амьд явах хугацаа нь ийн богиносож бөөрний аппаратаар амиа залгуулж яваа тэрээр хурааж хуримтлуулсан хөрөнгө үгүй учир өөрийнхөө гаргасан 5 боть номыг худалдан авахыг олон нийтэд санал болгоод авсан. Түүнд санаа зовсон харь оронд суудаг найз нөхөд нь хагалгааных нь зардлыг бүрдүүлэн түүнийг хагалгаа хийлгэхийг шавдуулсан ч тэрээр гадаад улсад хагалгаа хийлгэхээс татгалзжээ. Элдэв төрлийн хорт хавдар, монголдоо эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүмүүс байдгаа барин харийн орныг зорьдог жишгийг  тэрээр халахыг хүсчээ. Түүний тухай Р.Эмүжин : 

"Донорын хуулийн төлөө би амьд явна...

Өвдсөн л бол гадагшаа зүглэж, хавдсан л бол хандив цуглуулаад хөгжингүй орон барааддаг зуршилд цэг тавихаар Амай шийджээ. Одоо энэ залуу долоо хоногт гурван удаа аппаратанд орж цусаа шүүлгэдэг. Донорын хууль батлах хүртэл би аппараттайгаа амьдарна хэмээж буй түүний энэ зөрүүдлэлийн цаана том зорилго бий. Хууль байхгүйгээс шалтгаалан хэдэн мянган хүн энэ зовлонт замаар бэдэрч буй явдалд цэг тавьж, УИХ-д дохио өгөхийг Амай хүсчээ. 1990 оноос хойш "Амь амиа бодоорой" хэмээх үзлээр амьдарч ирсэн энэ цагийн монголчуудын эл явцуу үзэл бодолд эерэгээр нөлөөлөх зорилго түүнд бас бий. Герман, Америк, Швед зэрэг оронд амьдарч буй, хүнд хэцүү аяллын үед танилцсан найз нөхөд нь Амайг ирж бөөрөө солиул хэмээн ятгаж, зардал мөнгөний асуудлыг нь шийдчихээд байгаа боловч Амай адилхан аппараттай амьдарч буй монгол залуусаа орхиод амиа бодон зугтах бодолгүй байгаа юм. Түүний 11 жилийн турш дэлхийн дайнтай, халдварт нянтай, далайн шуургатай, хөл хориотой, хөгжин бадарч буй улс орнуудаар явсан аяллын тэмдэглэл болох таван боть ном эдүгээ хамгийн үнэ цэнэтэй бүтээл болоод байна. Учир нь дахиад Амай шиг зүрхтэй, зорилготой нэгэн төрж, ойрын үед дахин 11 жилийн турш унаатай унаагүй ийнхүү аялаад ном бичихгүй нь тодорхой. Түүнтэй адил залуус өнө урт түүхнээ өнчин мэт хааяахан л төрдөг гэдгийг бид мэднэ. Аялал жуулчлал, гадаад харилцаа хоёрыг хэрхэн хоршуулан хөгжүүлсэн талаар сурсан мэдсэн, хуримтлүүлсан зорилгоо төр улстайгаа хувааж ард түмэндээ хүргэе хэмээн зорьсон хэдий ч олон улс судлаач түүнийг Гадаад харилцааны яам босгоороо ч алхуулаагүй гэнэ" хэмээн бичсэн байх бөгөөд Амайтай 1-р эмнэлгийн захирал, УИХ-ын гишvvн Гантулга нар уулзаж Донорын хуулийн шинэчилсэн найруулгыг 11 сард хэлэлцэж, 1 сард батлах хуваарьт оруулсан байгаа гэжээ. 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zz Yumiig tanij medeh huseldee hotlogdon yavsaar l biyee muutgalaada.
IP:59.153.114.185  2017-12-19 17:46:39
ааа ном бичсэн ш дээ
IP:103.212.118.124  2017-12-20 09:16:44
Critical thinker 11 jiliin aylaliin zardlaa yaj oldog bsin, zagvar umsugch huuhnuudtei yavalddag bsin bishuu, Odoo tgd hanitai bsn bol geed suuj bdag. Ungu, uzemj, ner tur huugch, baychuudiin bugs doloogch. 80 aad ulsiin visatai passportoo ehunhii saidad beleglesen gej sonssiin bn. Erunhii saidad chinii passport zugeer l tamgatai tsaas gegdiig oilgomoor iin.
IP:73.241.208.183  2017-12-20 11:45:56
mm залуу хүн харамсалтай, гэхдээзасаг төр дэмжсэнгүй гэдэг тэнэглэл шүү, хэн нэгний тэнэхийг улс санхүүжүүлэх албагүй мөн сургууль сурсам нэгнийг дэмждэг болохооэ энэ тэнүүгээр явсныг биш
IP:182.160.3.92  2017-12-20 12:24:57
Dr.PRADHAN If you want to sell 1 of your kidney for money kindly contact us” Dr.adityapradhanmedical@gmail. com Amount: $780,000USD
IP:105.112.44.229  2019-05-26 23:20:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.