П.Орхонд гурван өрөө байрны түлхүүр гардуулжээ

2017/12/20
Share |
Хүмүүс:
П.Орхонд гурван өрөө байрны түлхүүр гардуулжээ
Японы төдийгүй дэлхийн домог болсон Каори Ичо, Саори Ёшида нарын цуврал ялалтыг зогсоосон П.Орхон хэдийн бөмбөрцгийн шилдгүүдийн эгнээнд зүй ёсоор бичигдэх болсон.
 Өнгөрсөн зун Францын Парис хотноо  болсон ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д алтан медаль хүртэж, дэлхийн аварга болсон түүнд Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй шагналыг олгосон билээ. Мөн "Батсол" компани шинэхэн дэлхийн аваргыг "Ланд круизер-200" автомашинаар урамшуулсан. Тэгвэл саяхан Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс "Алтан соёмбо" шагнал болон "Sunshine vilage" хотхонд байрлах 160 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө байрны түлхүүр гардуулжээ. 

 

А.Уян
Эх сурвалж:Factnews.mn
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.