Цэнхэр үст Цэрэн ток шоуны хатан хаан болохоор шийдэв үү

2017/12/20
Share |
Хүмүүс:
Цэнхэр үст Цэрэн ток шоуны хатан хаан болохоор шийдэв үү

Сошиал ертөнцийн дуулиант эрхэмүүдийн нэг бол Цэнхэр үст Цэрэн.  Нийгэмд болж буй болох болохгүй бүхий л үзэгдэлд өөрийн дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж байдаг тэрээр саяхан буруугүй залуусын иухай нягтлййгүй мэдээллээ тарааж олон нийтийг талцуулаад авсан. Энэхүү үйл явдлаас үүдэн түүнийг элдэв бусаар хараан зүхэх болсон олон нийтэд зориулан тэрээр өөрийн ток шоугаа хийх тухай санаагаа гаргажээ. Энэ тухай тэрээр : 

"Бидний нийгэм айхтар хуваагджээ. 

Баян хоосон, шашин шүтлэг, хөгшин залуу, эр эм, гадаад дотоодод амьдардгаараа, нутаг усны гарлаараа, дүүрэг сургуулиараа, харъяалагддаг нам, нам дотроо фракц жигүүр гээд. Одоо бас юу хэрэглэдэг хэрэглэдэггүй гээд бас өөр юм байна.

Өдөржин над руу бухимдан тэнэг балай авгай, цэр нус, цэхийсэн үст, шоучин балай авгай гэх мэтээр бичсэн 30 нас хүрээгүй 2000 гаруй залуусаас тэнэг миний бие та бүхний хэрэгцээ , дур хүсэл, бухимдлын шалтгааныг ойлгоогүйдээ хүлцэл өчье! 
Би та бүхний насыг дайраад гарсан болохоор ойлгодог гэж бодтол бас арай үгүй юм байна.

Тэгээд би та бүхнийг "Цэрэнтэй ярилцъя!" нэртэй ток шоунд урьж байна. Би та бүхнийг нийгэмд ойлгуулж хэлэлцэн ярилцаж олон нийтэд цацъя. Анархүүтэй ярьчихаад надтай ярьсангүй гэх гомдол тээх хэрэггүй! 
Бяцхан дүрэм гаргалаа.

1. Хар тамхи мансууруулах бодисны талаар илүү мэдээлэл өгч сэрэмжлүүлэх, гэхдээ энд Г. Номундарь охины мэдэгдэлтэй холбоотой ямарч асуудал хөндөхгүй байх.
2. Биесээ хүндлэх зарчмыг сууриа болгон хараал урсгахгүй байх. Илүү соёлтой мэтгэлцэх байдлаар шоуг явуулах...
3. Илүү факт аргумэнтээр биесдээ нотлох. 
4. Олон сэдвээр биш эхний удаад мансууруулах бодистой холбоотой залуусын мэдээлэл, яагаад хэрэглэх болдог гэх мэт бусдад мэдлэг тэлсэн яриагаар. Гэхдээ хэн нэгнийг барьж матах гэж биш, ер нь юу сонссон түүнийгээ хуваалцах талаас

За та нарт маань зориг орно гэж найдана. 
Би хүлээж байя. Орох хүмүүс шууд нэрсээ хэлээд явчих.

Би сайхан тайз, камер бэлдэе! Цугаараа ярилцаж байж, буруу зөрүүгээ хэлэлцэн байж цааш явна. Комны араас хамаг хараалаа урсгаж биш. Би та бүхний дуу хоолой болъё!

Залуу үеэ хүндэтгэсэн, 
Иргэн Цэрэндолгор" хэмээсэн байна. 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Temuulen Anarhvv yagaad neree tseverleed bainaa baljidmaatai yvaad baisan nuguuh ni naiz muunuud ni shaalguulsan gantulgatai naizalj baihdaa gantulga d baljka shg ynhan hereggui nvden deer ni uuur mashind suugaad ynhandaad yvaad baihaar er hun yaj teshevdee araas ni anarhvv orchdog hel am oroogdood ineedtei humuus
IP:59.153.113.137  2017-12-20 17:50:16
Zochin Tseren egchee ug ni bol gaihaltai sanaa bainaa. Daan ch naad teneguud chin ug heleerei yos surthuunaarai dutmag uls yarilrsaj chadahguil dee
IP:84.59.146.212  2017-12-20 21:13:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.