Д.Сэржмядаг охины авга ах 7 настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгагдаж байна

2017/12/20
Share |
Хүмүүс:
Д.Сэржмядаг охины авга ах 7 настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгагдаж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд алга болсон Д.Сэржмядаг охины хэргийн талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард найман настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл ор сураггүй байгаа юм. Харин охины авга ах 7 настай хүүхэдтэй бэлгийн хавьталд орохыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсэн шалгагдаж байгаа аж. Гэхдээ энэ хэрэг охин алга болохоос өмнө гарсан байна. Алга болсон охины хэрэгтэй холбогдуулан авга ахыг нь шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байсан ийм учиртай байжээ. 

 

А.Уян

Эх сурвалж:Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.