Хүмүүс: |
Цаг уурын эрс ширүүн нөхцөл, дайны дараах хүнд хэцүү, юм юмаар тарчигхан 1947 онд зөвлөлтийн мэргэжилтэн, ажилчидтай хамтран улаан гараараа Наушки-Улаанбаатарын 400 км урт төмөр замыг хоёр жилийн дотор тавьсан түүхтэй. Гэтэл техник технологи хөгжсөн энэ зуунд бид 400 км төмөр зам битгий хэл, төмөр зам тойрсон бөөн хэрүүл дундаас төрийн тэргүүнээ сонгоод "монгол ялна" гээд мөрөөдөөд сууж байна. Хөгжил гэдэг хүнийхээ сэтгэлгээнд байдаг гэж юутай үнэн. Биднийг мөрөөдөж байхад дэлхий төмөр замыг моодноос халж агаарын олон төрлийн замыг тавиад эхэлчихсэн шүү дээ.
/Ахны уурын галт тэрэг Улаанбаатарт ирж байна/
/Шинээр тавигдсан төмөр замын шугамыг хүлээн авах комисс явж байгаа нь. Зүүн гар талаас гуравдахь нь маршал Чойбалсан/
А.Уян