Анна Курникова ядуу амьдардаг

2017/12/21
Share |
Хүмүүс:
Анна Курникова ядуу амьдардаг

Оросын теннисчин Анна Курникова, Испанийн дуучин Энрике Иглесиас нар саяхан ихэр хүүхэдтэй болсон гэсэн мэдээлэл тархаад байгаа билээ. Харин тэд өөрсдөө энэ талаар ам нээгээгүй байна. 14 жил хамтдаа байгаа тэд сүүлийн үед таг чиг амьдрах болсон. Энэ нь магадгүй Анна олны танил хүн байх дургүйтэй холбоотой аж. Бүсгүй өнгөрсөн зун “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би зүгээр л теннис тоглохыг хүссэн. Зарим хүний хувьд энэ нь алдар нэр байх л даа. Гэхдээ би өөр хүн. Надад юу таалагддаг түүнийгээ л хийхийг хүсдэг. Би том хотод амьдардаггүй. Нэг машинаа дөрвөн жил унаж байна. Манайд гэрийн үйлчлэгч байхгүй” гэж ярьжээ. Анна өсвөр насандаа амжилтанд умбаж, алдар нэр гээч зүйл ямар болохыг мэдэрсэн гэнэ. Түүнд олны танил байх нь таалагдаагүй аж. Энрике Иглесиасаас салсан гэсэн мэдээлэл ч байсан билээ. Тамирчин бүсгүй алдар нэртэй байхаас залхсандаа тарчигдуу амьдралыг сонгосон уу эсвэл үнэхээр даруухан нэгэн үү. Тэрбээр үнэтэй брэндийн хувцас өмсдөггүй, огтхон ч гангалдаггүй аж. Сүүлийн саруудад олноос зугтаж амьдарсан Анна жирэмсэн гэдгээ мэдэгдүүлэхийг хүсээгүй ч байж мэдэх. Ямартаа ч теннисчин бүсгүй кинонд тоглох, алдартай брэндийн нүүр царай болох зэрэг саналуудыг үзэн яддаг аж.


О.Саша

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ss engiin amidrahiig tarchig yaduu gej bodoj bgaa humuus oorsdoo oyunii tarchig yaduu! amidraliig mun uuriiguu l tanisan hun engiin baidag yum !
IP:202.229.189.215  2017-12-21 18:50:21
zochin oduud tatvar tuluhguin tuld zoriund ingej yaridag sh dee ugaasaa
IP:2.70.229.128  2017-12-22 03:08:36
B Lol, ene 2 tarchig amidarlaa yu. Mongol helee ehleed sur
IP:75.82.201.230  2017-12-22 05:14:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.