Ц.Гарамжавд УИХ-ын удирдлагууд талархал илэрхийллээ

2017/12/22
Share |
Хүмүүс:
Ц.Гарамжавд УИХ-ын удирдлагууд талархал илэрхийллээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар БОХХАА -н байнгын хорооны дарга Ц.Гарамжавыг байнгын хорооны даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг томиллоо. УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав нар энэ хүнд хэцүү, чухал цаг үед УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны даргын үүрэгт ажлыг маш сайн хийж ирсэнд УИХ-ын гишүүн Ц.Гарамжавт тусгайлан талархал илэрхийллээ.

2017 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, 39 хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллүүдийг сонсож, 16 хууль, 5 Улсын Их Хурлын тогтоол батлуулжээ. Мөн УБ хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг онцгойлон анхаарч цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны өмнөх болон одоогийн байдал, хөрөнгө оруулалт, шинэчлэлийн бодлогын талаар эрдэмтэн, судлаачид, туршлагатай инженер техникийн ажилтнуудыг оролцуулсан судалгаа явуулж, баримтат мэдээлэл хийж, 2 удаагийн өргөтгөсөн хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн байдаг. Мөн хамгийн сүүлд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн гол хэлэлцүүлгийг хийж УИХ-ын чуулганаар батлуулсан нь иргэд малчдын талархлыг хүлээсэн байна.

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Cdafxlxi , http://promelinop.e-monsite.co m/blog/how-do-i-unsubscribe-fr om-itunes.html how_do_i_unsubscribe_from_itun es, http://perstirafo.e-monsite.co m/blog/kenya-dating-sites.html kenya_dating_sites, http://tiedilire.e-monsite.com /blog/military-singles-chat-ro oms.html military_singles_chat_rooms,
IP:5.188.219.204  2018-12-17 04:41:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.