Алдарт дуучин Жэй Парк ”Алдар нэр, хөрөнгө мөнгө түр зуурынх гэдгийг сана”

2017/12/22
Share |
Хүмүүс:
Алдарт дуучин Жэй Парк ”Алдар нэр, хөрөнгө мөнгө түр зуурынх гэдгийг сана”

 Өмнөд Солонгосоос гаралтай Америк иргэншилтэй дуучин Жэй Парк "Авьяаслаг Азиудшоу нэвтрүүлгийн ерөнхий шүүгчээр ажиллах болсон билээ. Ази репперүүд дундаас ганцаар нэрт дуучин Жэй Зигийн лэйблд багтаж уран бүтээлээ туурвих болсон тэрээр өмнө нь Өмнөд Солонгосын 2PM хөвгүүдийн хамтлагийн гишүүн байсан ажээ. 2009 онд хамтлагаасаа гарч соло уран бүтээлээ хийхээр Америкийг зорьсон тэрээр уйгагүй хөдөлмөр хичээл зүтгэлийнхээ ачаар ийнхүү Холливүүдийн алдартай дуучдын эгнээнд бичигдэх болжээ. Азийн зах зээлээс Европын зах зээл цаашлаад дэлхий дахинд нэр алдраа түгээхээр хөдөлмөрлөж яваа тэрээр залууст хандан "Яг юуны тулд амжилтад хүрэхийг хүсч байна вэ гэдэг үндэслэл чинь маш зөв байх хэрэгтэй. Зүгээр л нэг алдартай болж мөнгийг сая саяар нь олоод хүссэн зүйлээ авахын тулд энэ замыг сонгох гэж байгаа бол тэр зүйл удаан үргэлжилдэггүй гэж хэлье. Хэрвээ та үнэхээр л урлагт хайртай, тэр зүйлийн төлөө нойр хоолгүй зүтгэж чадна гэж бодож байвал хүсэл мөрөөдлөө дагах нь зөв байх. Хамгийн гол нь алдар нэр, хөрөнгө мөнгө гэх мэт материаллаг зүйлийн хувьд бол түр зуурын зүйл гэдгийг зөвлөе. Хийж байгаа ажилдаа дуртай байж, солиорсон юм шиг донтох хэрэгтэй. Тэгж байж төгс зүйл гардаг" хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. 

 


 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin ene harin goyo zaluu shig sanagdsan shuu shuuj bgaag ni harahad harin ter har huuhen neg l bishee yu hiidegiigch medehguildee kk
IP:66.181.160.99  2017-12-25 12:06:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.