Маргаашнаас хүйтний эрч чангарч цасаар шуурна

2017/12/27
Share |
Хүмүүс:
Маргаашнаас хүйтний эрч чангарч цасаар шуурна

Сүүлийн хэд хоног цаг агаар дулаарч, говийн аймгийн нутгаар нэмэх градус хүртэл дулаарсан бол энэ сарын 28-наас эхлэн хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурахыг холбогдох байгууллагаас мэдээллээ. Баярын амралтын өдрүүд таарч байгаатай холбоотойгоор иргэд хөдөө орон нутгийг зорих нь ихэсдэг тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Арванхоёрдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар цас ахиухан орж, цасан шуурга шуурна. Ингэснээр цасны зузаан нэмэгдэх, зам даваа цас шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг онцгойлон сэрэмжлүүлж байна. 12 дугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгаар, 2018 оны нэгдүгээр сарын 1-2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас ахиухан орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж. Энэ сарын 29-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, шинэ оны эхний хоногуудад шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндий, Дархадын хотгороор -41-46 градус хүрч хүйтрэх бол Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар -37-42 градус, бусад нутгаар -25-30 градус хүрч чангарах төлөвтэй байгаа ажээ. 

 

 

 

А.Уян

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.