Аса аваргын барилдаан 19 цагт эхэлнэ

2017/12/31
Share |
Хүмүүс:
Аса аваргын барилдаан 19 цагт эхэлнэ

Их аварга  Асашүрюү Д.Дагвадорж Японы АБЕМА онлайн телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцохоор болсон билээ. Нэвтрүүлэг өнөөдөр буюу /2017.12.31/ Монгол Улсын цагаар 19.00 цагт гарах юм. Асашүрюү түлхэж дэвжээнээс гаргавал 10 сая иенийн шагнал өгөх онц сонирхолтой реалити сумо бөхийн барилдааныг "Аархал" пейж хуудаснаас үзэж болох нь ээ. Их аварга өөрийн фээсбүүктээ "Асашүрюү түлхэж дэвжээнээс гаргавал 10 сая иенийн шагналтай онц сонирхолтой реалти сумо бөхийн барилдааныг АБЕМА онлайн телевизийн шууд хөтөлбөрийг Монголын хамгийн олон дагагчтай Аархал пейжээр гаргах болсныг дуулгахад таатай байна. Жич: Аса станц өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон олон ардын намын бууны нохойнуудад хакер бас бус гарууд акаүнтийг минь эвдэх гэж их үзсэн. Хамгаалалтын нэвтрэх кодоо одоогоор мартсан тул Аархал пеижийн админы хүсэлтийг хүлээн авлаа! Та бүхэндээ ирж буй 2018 ондоо ялгуусан амжилтыг хүсэн ерөөе! АСА станц ХХК-ийн ТУЗ-ийн дарга АСА гаас нь" гэжээ.

Түүнтэй эхний удаа тамирчин бус энгийн таван залуу өрсөлдөнө. Үүний дараа сүмогоос өөр төрлийн спортын шилдэг гурван тамирчинтай тулалдах юм. Одоогоор Америкийн холимог тулаанч Боб Сапп, Японы жүдо бөхийн шилдэг тамирчин Изүми Хироши нарын нэр тодорхой болоод байгаа билээ. 

Image may contain: one or more people, people sitting and indoor

Image may contain: 2 people

 

 

 

А.Уян

Эх сурвалж:Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Barhaa Sumogiin avargiig avarga gehgui
IP:223.39.188.195  2017-12-31 22:08:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.