Асуудал ноо
 | 2011-07-04
Миний дэлгүүр хачигтай будаагаа иргэдэд шахжээ  "Миний дэлгүүр"-ийн сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан цагаан будаанаас хачиг, амьд цох хорхой зэрэг хортон шавьж илэрсэн талаар иргэд гомдол гаргажээ. Энэхүү гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн шинжилгээ хийхэд "Амьд" нэртэй цагаан будаанаас дээр дурьдсан шавьжнууд ихээр илэрсэн аж. "Амьд" нэртэй хальстай цагаан будааг "Монгол Саплай чейн" компанийнха...
 | 2011-06-27
Тэвчээртэй эхнэр АНУ-ын конгресийн гишүүн Энтони Вейнер зүй бус авирлаж, дөрвөн жилийн турш нэгэн бүсгүйтэй интернэтээр харьцсан билээ.  Тэрээр энэ харьцаа нь баримтаар нотлогдох хүртэл  худал хэмээн “гүрийж” байсан юм. Түүний талаар нэг сайн мэдээ байгаа бөгөөд тэрээр эхнэрээсээ салаагүй байна. Харин муу мэдээ нь АНУ-ын ард иргэдийн дунд түүний рейтинг навс унажээ. Бараг араар нь тавьсан ч тэвчээр заа...
 | 2011-06-24
Гоодойн зуслангийн 3,7 км зам С.Баярын хувийн эзэмшил бололтой С.Баярын элдэв адал явдал ямар тасрах биш. Дахиад нэг яриа гараад ирлээ. Зуны дэлгэр цагаар мань хүн зусланд гаралгүй өнжих гэж бараг байхгүй л дээ. Энэ жилийн хувьд тэр хотоос холгүйхэн Гоодойн аманд зусах сурагтай. Түүнийг тэнд зусланд гарах үеэр харин гэр рүү нь 3,7 км засмал зам тавигдлаа. Хот төлөвлөлт, зам барилгын ажлын нэгдсэн төлөвлөгөөнд уг зам хойтон жил ч багтаж оро...
 | 2011-06-23
Мон-Урангийн Б.Наранхүү Сингапур руу яваад сураггүй болов “Мон-Уран”-гийн Б.Наранхүүгийн явсан газар балагтай, нөгөө юу суусан газар өттэй гэдэг билээ дээ. Иймэрхүү  нэгэн шог гэмээр үг яриа түүний ойр хавиас ер тасрахгүй боллоо. Хүүхдийн паркын газрыг луйвраар авсан. Тэнд одоо нэг га газраа хоёр га болгох гээд зүтгэж байгаа. Хууль бус шүү дээ хэмээн түүн рүү мянга хашгираад нэмэр алга. Мань эрийн толгой дээр том “мотор” ажиллаж ...
 | 2011-06-21
 Гэр бүлийн асуудалтай нөхдүүд  МАН-ын гэр бүлийн бодлогын байнгын хороог ахлаж байна  МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэд таван байнгын хороо байгуулагдсан. Тэдгээрийн  нэг болох Залуучууд, Гэр бүлийн бодлогын байнгын хорооны дэд даргаар Манжаагийн Ичинноров томилогдож олны эгдүүцлийг хүргэсэн нь саяхан.  Гэтэл одоо Боловсролын сайд асан Н.Болормаа тус хорооны даргаар томилогдов.  Энэ мөн л олон хүнийг гайхшруулаад байна. Ичинноров бол иргэний хөдөл...
 | 2011-06-14
Хатан Туул руу Хятад эзэнтэй ясны үйлдвэр өмхийрсөн ясны үлдэгдэл болон хог хаягдлаа хаясаар байх уу  Монголчууд эрт дээр үеэс  Хатан Туулаа хайрлаж урсгал сайхан усыг нь  рашаантай зүйрлэж ирсэн.   “Цогт тайж” кинон дээр алс газар дайтахаар явж буй  цэргүүд Туулынхаа  усыг рашаан хэмээн хүртэж байгаа нь тодхон харагддаг.  Хатан Туулын усаар нүүрээ угаавал хөөрхөн болдог гэх яриа бүсгүйчүүдийн дунд эрт дээр үеэс домог болон яригдсаар ирсэн.  Т...
 | 2011-06-14
Хөгшин Америк  нөхөртэй  тагнуулч М.Ичинноров Анодын Н.Давааг анх улс төрийн зорилгоор баривчлуулжээ Одоо цагт зарим хүмүүс ичих нүүргүй болсон юм шиг ээ. Ядаж ичиж байвал өнөөгийн ороо бусгаа амьдрал дунд хүн чанараа хэвээр авч үлдэж чадах болов уу. Тэрхүү үл ичигсдийг Ардын намын М.Ичинноров гэгч эмэгтэй тэргүүлж яваа бололтой. Тэрээр анх улс төрд орж ирэхдээ Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг байгуулалцаж, Ж.Батзандан, О.Магнай нартай өвөр түрийдээ орох нь холгүй найзалж байв. Түүни...
 | 2011-06-07
Өвөрмонголчууд тусгаар улс болохын төлөө тууштай тэмцвэл маш их зовно, гэхдээ эцэст нь амжилт олж магадгүӨвөрмонголчуудын жагсаал цуглааныг Хятадын эрх баригчид нухчин дарсаар байна. Энэ удаагийн үймээн сүүлийн 30 жил гараагүй өргөн цар хүрээтэй тэмцэл боллоо гэж зарим ажиглагчид үзжээ. Өвөрмонголын Шилийн гол аймгийн Сөнөт хошууны малчин залуу Мэргэнийг хятад жолооч нар хүнд даацын машинаар дайрч амь насыг нь бүрэлгэсэн хэргийг Хятадын шүүх хэрэгсэхгүй болгож хаасан нь ийнхүү тэмцэлд босоход х...
 | 2011-06-03
 Авлигын үндсийг Чингис хаан тавьсан ууУИХ-ын гишүүд саяхан үдийн цайгаа уух үедээ хоолны хачир болгож авлигын тухай яриа өрнүүлжээ. Энэ үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:” Тэгж ярих юм бол авлигыг эх үндсээр нь ярих ёстой. Чингис хаан Хэрэйдүүдэд булган дах өгч анх авлигын эхлэлийг тавьсан. Авсан өгсөн гэдгээрээ Хэрэйдүүд хүртэл но-той шүү” хэмээжээ. УИХ-ын гишүүн Х.Жекей энэ үгийг сонсоод  “Чингис хаан өгөөгүй бол манай Хэрэйдүүд авах...
 | 2011-06-01
Хамгийн их бэлгийн дарамттай сургуулиар Анагаах ухааны их сургууль шалгарчээ Эх үрсийн баяр сайхан болж өнгөрлөө. Азаар архи худалдаалдаггүй өдөр таараад ч тэрүү, архинд хөлчүүрсэн аав, ээж, залуус хотын гудамжинд ховор таарч байв. Гэхдээ сэтгэл зовоосон мэдээ хаа мундах билээ. Эмс охидын хойноос нүд унагах нь холгүй гүйлдэх шар сэмжит хөгшид, шалиг эрчүүдийн тухай яриа чих дэлсэж байх юм. Шар сэмжилнэ гэдгийг манайхан сайн мэдэх байх. Эр эмийн явдалд үхэн хатан дурл...
 | 2011-06-01
Цэлмүүн  олон улсын миссийн тэмцээнд явах гээд хулхидуулжээАнхныхаа цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа Монголын Leone Lewis гэгддэг дуучин Ч.Цэлмүүн амьдралдаа ганц сайн “хулхидуулж” байжээ. Цэлмүүнийг ганцхан дуу гэлтгүй мисс, загварын чиглэлээр хүчээ сорьсон бол... гэх залуус байдаг. Гэхдээ Цэлмүүн энэ талаар бас хоосонгүй аж. Тэрээр “Оюуны эрэл” Оюутны холбооноос зохион байгуулсан “Оюутан мисс,” тэмцээний 2008 оны тэргүүн мисс эзэн болж байжээ. Харин...
 | 2011-05-31
Архины хууль бус сурталчилгаагаар Ц.Нямдорж сайдын нутгийн Морьтой Чингис тэргүүлж байна Монголын хууль гурав хоног хүчинтэй гэсэн үг бий. Архи, согтууруулах ундааг сурталчлахыг хуулиар хатуу хориглосон ч “архичдын” сурталчилгааны арга хэлбэр улам нарийссаар байна. Эсвэл тэдний лобби маш хүчтэй байна. Хуучнаар “Увс хүнс” буюу одоогийн UFC групп сүүлийн үед сонин, сайт, телевиз болгоноор “Морьтой Чингис” бүтээгдэхүүнийхээ далд хэлбэрийн сурталчилгааг явуулсаар байна. Сүүли...
 | 2011-05-26
Эгшиглэн учирсан болгоноо хайрладаг  Овоо гайгүй дориун хоолойтой ч үргэлж хэл аманд өртөх болсон залуу дуучин Эгшиглэн өөрийгөө огтхон ч залхуу гэж боддоггүй гэнэ.  Харин амьдрал алхам тутамд мөнгөө нэхэхийг л тэр  сүрхий мэдрээд байгаа аж. Шинэ уран бүтээл хийхэд энэ талын бэрхшээл байснаа ч нуусангүй. Одоогоор сурч байгаа ч удахгүй  CD, тоглолтуудаар бөмбөгдөнө гэнэ.  Бор дарсанд шуналаа, энд тэнд шоу...
 | 2011-05-23
УИХ-ын гишүүн Сайхансамбуу Сэлэнгийн залуусыг архинд живүүлж байна Улаанбаатар хотод хоёр ч салбартай SS Club-ыг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийнх гэдгийг хүмүүс андахгүй. Тус зоогийн газарт Худалдаа хөгжлийн банк, "Сүү" компани ойгоо тэмдэглэж 570  хүн хоолонд  хордож Ш.Сайхансамбуу гишүүн амь наана там цаана явсан цаг саяхан. Одоо харин тэрээр Сэлэнгэ аймагт Club-ынхаа салбарыг нээж тун чиг ашигтай ажиллаж байгаа сурагтай. Гэхдээ тус салбар нь цаг х...
 | 2011-05-23
У.Уламбаяр агсны эхнэр хөрөнгөнд нь эзэн суухын тулд аав, ээжийг нь үхсэн гэж бүртгүүлжээ Цагтаа Монголын толгой баячуудын нэг гэгддэг байсан “Монре импекс”-ийн эзэн У.Уламбаяр агсан нас нөгчөөд багагүй хугацаа өнгөрлөө. Гэтэл саяхнаас түүний үлдээсэн өв хөрөнгөтэй холботойгоор ар гэрийнхнийх нь дун томоохон асуудал үүсээн байна. Тодруулбал, У.Уламбаяр агсны “Монре импекс” ХХК болон бусад өв хөрөнгийг эхнэр Р.Туяацэцэг нь дангаараа эзэмшихийн тулд хадам аав, ээжийгээ нас барсан хэмээн ...
 | 2011-05-23
Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нарын найруулсан хор илэрлээ УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Д.Хаянхярваа нар 2008 оны сонгуулиас өмнө Дорноговь, Дархан-Уул аймгийн засаг дарга нар, бизнесийн маш сайн түншүүд байжээ. Тэд тухайн үедээ аймаг орон нутгийнхаа дэд бүтэц, ажил амьдралыг гаргууд сайн авч явсан гэх үнэлгээг  Засгийн газраас байнга шахам хүртдэг байлаа. Тэд  төр засагт сайнаар үнэлэгдсэн ч олны нүд, хэл амнаас нуугдан нууцхан бизнес хийдэг бай...
 | 2011-05-22
Тэрбумтан Б.Чойжилсүрэн жилд 15 хүний амь хороох нормтой юмуу Сонгогчдоо мөнгөөр “цохиж” унагадаг Б.Чойжилсүрэн гэхээр хүмүүс түүнийг одоо андахаа больсон.  Зарим нь “Рапид харш” хэмээх компанийх нь нэрээр “Өө, нөгөө хулхи барилгын эзэн үү” гэж өөдөөс асууна. Гэхдээ ямартай ч өнөөдөр тэр 4, 5 тэрбум төгрөгөө дааж ядсан баян эр болчихоод байна.  “Хурд хүнс”, “Хурд авто”, “Хурд групп”, “Хаус инвест”, “Апартмент Кей Эйч”, “Сауд гоби коэл транс”, “Са...
 | 2011-05-20
Арнольдын  нууц хүүхдүүд ар араасаа гарч ирснээр ил хүү нь эцгээсээ татгалзлаа Гэрийн үйлчлэгч бүсгүйтэйгээ дотно харилцаатай байсан нь тогтоогдсон Шварценеггерийг  тойрсон элдэв асуудал дуусаагүй байгаа бололтой. Өчигдөр түүний нууц амраг Милдред Баена хөл хүнд байхдаа гэрийн үйлчлэгчийн ажлаа үргэлжлүүлсээр байсан төдийгүй эхнэртэй нь хэдхэн өдрийн зөрүүтэй амаржсан тухай мэдээлэл барууны томоохон хэвлэлүүдэд нийтлэгдлээ. Хатагтай Мариа Шрайвер 1997 оны есдүгээр сар...
 | 2011-05-19
Ээж нь найман настай охиндоо ботокс шахуулжээ АНУ-ын Сан-Франциско хотын оршин суугч Керри Кемпбелл найман настай охиндоо ботокс шахуулжээ. Түүний энэ үйлдэл хүний эрхийг хамгаалах байгуулгынхныг гайхшруулж байна. Хүүхэд бүү хэл том хүнд хортойгоор нөлөөлдөг гоо сайханы энэ үйлчилгээг үрчлээ арилгах зорилгоор 30-аас дээш насныхан ихэвчлэн нүүрэндээ шахуулдаг. Уг химийн хорт бодисыг “Бяцхан мисс”-ийн тэмцээнд охиноо оролцуулахын тулд нүүрэнд...
 | 2011-05-19
Жагсагчид  мөнгөө чамласанаас архидан зодолджээ Сүхбаатарын талбай дээр жагсаж буй “Гал үндэстэн” холбоотой зэрэгцэн, Улсын драмын эрдмийн театрын үүдэнд ”Эх орон,шударга ёс, тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөн гэр барин суулт зарлаж байгаа. Харин тэдгээр холбооны жагсагчид хэрэгт холбогдох явдал удаа дараа гарсаар байна. Саяхан ”Эх орон,шудрага ёс, тусгаар тогтнол” хөдөлгөөнийхөн архидаж, долоон хүн нь хоорондоо зодолджээ. Цагдаагийнхан зодооныг...
 | 2011-05-19
 Алтан хатагтайн худалдааны төв арай дэндүү үнэтэй байнаОдоогоос дөрвөн жилийн өмнө САПУ худалдааны төв шатаж  олон хүн хохироод үлдсэн.  “Алтжин“-гийн Г. Алтан захирал шатсан барилгынхаа буурин дээр дахин барилга барьж байгаа. 5-6 давхар болох уг худалдааны төвөө ашиглалтанд оруулаагүй мөртөө талбайгаа зарж эхэлжээ. Тус худалдааны төв хотын төвд байрлал сайтай болохоор талбай худалдан авах хүсэлтэй хүмүүс харьцангуй их байгаа аж. Харин тэдгэ...
  « 21 2223 24 25 26 27 28 29 30 31 32 33... 85 »