Сонгууль
 | 2009-12-18
Покер мөрийтэй тоглоом уу, спорт уу?Сvvлийн vед покерын талаар элдэв мэдээллvvд өдөр тутам цацагдах боллоо. Покерын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана гэж байхад нөгөө талд нь цагдаагийн байгууллагууд 12 покерын клубыг хаалаа хэмээн яригдаж байна. Vнэндээ энэ покер гэж юу юм бэ, мөрийтэй тоглоом юм уу, спорт юм уу? Өнөөдөр покер тоглодог нь тоглодоггvйгээсээ нэг их дутахгvй болсон цаг. Ялангуяа залуучуудын дунд...
 | 2009-12-17
Кекюшүзан Наран улсаа үгүйлээд л ...Парламентын гишүүн болоод, нийтийн дууны гүнжтэй ханилснаас хойш хар, цагаан хэл амаар хангалттай булуулж буй сумогийн алтан хараацай хааяахан амьдарч дассан арлын японоо чигтэйхэн санадаг гэнэ шүү. Ардчилал үүссэн 20 жилд нутгийн хэвлэлүүдийн дэндүү дэггүй болсныг гайхан аргаа ядахдаа дэмий л эрхэм гишүүн маань хариуцлагатай хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй наран улсаа үгүйлэн суудаг болж. Уг нь бол...
 | 2009-12-07
Хувьсагал намынхан хүүхнүүдийн дунд хэрүүлийн алим шидлээМанайхан угаасаа даргын хоббитой улс. Төрийн түшээд, хууль тогтоох дээд байгууллагынхан маань хүртэл дарга цэрэг болж тоглох, элдэв сэтэрт тун их дуртай. Тийм ч учраас байнгын хороодын дарга нарыг жил бүр сольж байхаар шийдсэн хэрэг. Дарга нарыг солих асуудал аль эртнээс яригдаж байсан ч АН-ынхан энэ удаа байнгын хорооны дарга нарыг солихоос татгалзаж байна. АН-ын бүлэг сүүлийн үед дотроо хоёр хув...
 | 2009-12-02
Цатгалангийн тоглоом, өлсгөлөнгийн мөрөөдөл болсон төсвийн цаанаТатвар төлөгч та бидний мөнгө, ард тvмний бий болгож буй баялгийг улсын төсөв хэмээн нэрийдэж дараа жил хуримтлагдах хөрөнгийг маань зартай далан зургаа өдөр өнжин хуралдаж, шөнө хулгайгаар сууж байгаад тал тал тийш нь хувааж санаа нь амрав. Жилийн жилд ингэдэг л дээ. Ирэх жилийн төсөв 358.6 тэрбум төгрөгийн алдагдалтай батлагдсан. Бидний төсөвт хуримтлуулах орлого хоёр их наяд дөрвөн зуун хорин з...
 | 2009-12-01
Төрөөс 76 тэрбумтан төрөвТөрөөс төрсөн тэрбумтны тоо нэгэн зэрэг 76-гаар нэмэгдэв. Төсөв ерөнхийлөн захирагчдын тоо ч 76-гаар өсөв. Нэгдсэн төсөвт 76 тэрбум төгрөг улс орноо хөгжүүлэх гэсэн сайхан нэрэн дор багтав. Татвар төлөгчдийн мөнгөөр тойргийнхоо сонгогчдод найр тавин нэрэмжит ажлуудаа эхлүүлж, 2012 оны сонгуулийнхаа сурталчилгаанд одооноос мордох гэж байна, эрхэм гишүүд. Энэ удаад эрхмүүд тойргийн мөнгө төсвөөс ...
 | 2009-11-27
Г.БАЯРСАЙХАН 6 ДАХЬ ГҮҮРЭЭ УИХ-ын гишүүн байх хэцүү. Өртэй юм шиг л олсон жаахныгаа тойрог руугаа, сонгогчид руугаа бариад гүйх нь наад захын жишээ. Чингэлтэй дүүргийн 17-р хорооны иргэд өчигдөр сонгогдсон гишүүнээсээ нэгэн бэлэг хүлээн авчээ. УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханы ээлжит бэлэг нь шинэхэн гүүр байсан гэнэ. УИх-ын залуу гишүүдийн нэг Баярсайхан сүүлийн жил гаруйн хугацаанд Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэйн...
 | 2009-11-27
Хууль Ёсны дээрэмТатварт тушаасан 76 тэрбум төгрөгөө УИХ-ын гишүүдэд дээрэмдүүлсэн иргэд ядуурч байна. УИХ-ын гишүүд бүлэглэн ард түмнээ дээрэмдэж байна. Тэд ирэх оны улсын төсвөөс 76 тэрбум төгрөг өөрсөддөө хуваарилах болжээ. Эрүүгийн хуульд, бүлэг этгээдүүд дээрэм хийвэл хэргийн үйлдэл, хохирлын хэмжээгээр 8-с дээш жилийн ял ногдуулах заалт бий. Харин улс төрчид дээрмийн үйлдлээ хууль ёсны болгон баталгаажуулсн...
 | 2009-11-24
Сайхансамбуугийн сваровский шигтгээтэй Жинхэнэ эр хүний чадал чансаа, бэл бэнчинг илтгэх үнэт шинжүүдийн нэг бол сайн хүлэг.Тэр тусмаа манай ард түмэнд бүгдийн дээр гарч, мундагийн дүрд тоглох хор шар бүхий эрмэлзэл бүр нэг илүүтэй байдаг нь нууц биш. Ямартай л Ш.Сайхансамбуу гишүүн үнэтэй “бенз”-ээ сваровскийгоор чимэглэж "айлгүйтэх" вэ дээ. Төмөр хүлгээ гоёж, гоодон чамирхдаг эрхэм гишүүн харамсалтай нь энэ салб...
 | 2009-11-23
Орон сууцны санхvvжилтэд 80 тэрбумын бонд зарцуулагданаӨнгөрсөн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, "Засгийн газрын vнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцvvлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцvvлэгт бэлтгэсэн талаар Эдийн засгийн Байнгын хорооноос гаргасан санал дvгнэлтийг УИХ-ын гишvvн Д.Тэрбишдагва хуралдааны эхэнд уншиж танилцуулсан юм. 'Vнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 4 дvгээр...
 | 2009-11-19
27:16 буюу фракцуудын нэгдэлУИХ дахь цөөнхийн бүлэг дотроо олонхийн фракцтай болоод багагүй хугацаа өнгөрч байна.  “Эрдэнийн хувь” хэмээх нэгдэл  өнгөрсөн оны  УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсанаас хойш гишүүдийнхээ тоог  нэмсээр өдгөө 16-д хүрчээ. Өөрөөр хэлбэл АН-ын  бүлгийн 27 гишүүний 16 нь нэг малгайн дор  нэгдсэн гэсэн үг. Тус намын чиг шугам болж байсан “Алтангадас”-ынхны эрч  сул...
 | 2009-11-19
ЭРХ БАРИГЧИД ТӨСВӨӨ ХУМИСАНГҮЙ2010-2012  оны улсын төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн ч  орло­го, зарлагын тухай оньсого таалга­саар  байна. Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр  Сан­гийн яамныхны цагийг нь тулгаж хийсэн төсвийн төсөл цоорхойтой болсон  бол УИХ-ын гишүүн, сайд нар  хэмнэлтийн зарчмыг  баримт­ла­хад хойрго ханд­жээ. Тэгсэн ат­лаа улс төрийн намууд сонгуулийн амлалт  уул...
 | 2009-11-18
ТҮР ЗАСГИЙН ГАЗАР БАЙХГҮЙН ТУЛДСү.Батболдын танхим өнөөдөр хорь хонож байна. Улс төрийн тулгуур, манлайлан дагуулах чадварынх нь хувьд түүний танхимыг түр засгийн газар гэж нэрлэж болно. Сү.Батболд хэдийгээр боловсролтой, Монголын шинэ үеийн хөрөнгөтний нэг, дунд насны төлөөлөгч мөн боловч улс төрийн лидер биш. Энэ бол эмзэг цэг. Засгийн газрыг тулж буй хоёр багана МАХН, АН-ын цөм хэсэгт  нөлөөлөх, цаашилбал улс төрийн хүр...
 | 2009-11-16
Нэг тойрогт нэг тэрбум төгрөг ч хангалтгvй гэж vv, гишvvд ээ!УИХ-ын гишvvд тойрогтоо 10 сая төгрөг зарцуулахаа батлуулж байсан цаг саяхан санагдана. Гэвч энэ тоо дараа жил нь арав дахин нэмэгдэж, 100 сая болсныг уншигч, сонгогчид андахгvй мэдэх биз ээ. Жилээс жилд ийнхvv гишvvдийн тойрогтоо зарцуулах мөнгө олон саяар нэмэгдсэн vv гэхээс хасагдаагvй. 2004-2008 оны парламентын гишvvд ярсхийтэл гараа өргөснийхөө хvчинд тойрогтоо 250 сая төгрөг зарцуулах бvр...
 | 2009-11-14
З.ЭНХБОЛД УИХ-ын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг тун ч зарчимч чанд нэгэн гэлцдэг. Чуулган, байнгын хороон дээр хатуухан үг хэлж, төрийн албаныхны хариуцлага сахилгын асуудлыг сөхөх дуртай эрхэм гишүүн зуслангийн хашаандаа машинтай эргэхдээ хүртэл дохиогоо өгч, яг л замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримталдаг гэсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороны даргын энэ чанд хатуу зан гахайн ханиадны үед...
 | 2009-11-14
УИХ-ЫН ГИШҮҮН ТЭРБИШДАГВА ЧИХЭЭРЭЭ ТАНИГДДАГ ГЭНЭ.Чуулганы танхимд хаана суух нь гишүүдийн хувьд тун ч чухалд тооцогддог. Нам, бүлгийн ахлагч нар нүүрний эгнээнд дээд хэсэгт залардаг бол хуучин, архаг гишүүд ч бас танхимын хоймор хэсгээр байрлацгаадаг байна. Харин шинэ сонгогдсон, бас залуу гишүүдэд үүд хавиар суудал таардаг. Учир нь үүдээр суусан гишүүд телевизийн камерт өртөхдөө тун ч бага байдаг гэнэ. Телевизийн камеруудыг үүдний тэрхэн хэсэгт...
 | 2009-11-13
Гашуун Сухайт руу чиглэсэн гашуун сонирхол түгшүүр төрүүлж байнаУлсын тусгай хамгаалалттай газарт иргэд газар өмчлөх эрхгvй учраас эдгээр сууринд хvний эрх зөрчигдөж байна гэж vзэх хvн олон. Тиймээс Ханх, Хатгал, Дадал сумын хэсэгхэн газар нутгийг улсын тусгай хамгаалалтаас гаргах асуудлыг УИХ-ын ирэх хаврын чуулганд өргөн барих гэж байна. Чоно борооноор гэдэг. Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Баярсайхан, Х.Бадамсvрэн нарын гишvvд сэжиг төрvvлэхvйц нэгэн с...
 | 2009-11-13
Д.Энхбат гишүүний үнэ хүнд алдсаны учир...Хоёр нам эвсэн эрх бариснаас хойш ИЗН-ын С.Оюун, ИХН-ын Д.Энхбат, УИХ дахь цорын ганц бие даагч З.Алтай гурав л сөрөг хүчний үүргийг биелүүлэх гэж адлуулж суугаа. Ямар сайндаа хар бараан царайтайгаараа дуудуулан, хамт олныхоо дунд эвгүй байдалд орсон Д.Энхбат гишүүн тольны өмнө эргэлдэх болсон гэх. Өвөр түрийндээ орон амраглаж, өгч авалцахаа хуйвалддаг болсон хоёр намыг ганц хянаж байгаа нь хэмээн...
 | 2009-11-10
Хууль бус засгийн газрыг хууль ёсны болгох саналыг 100 хувь дэмживС.Баярын халаасан дахь улс төр үргэлжилж байна. Хууль бус Засгийн газрыг хууль ёсны болгох ажиллагаа үүний нотолгоо болов. Ерөнхий сайд хуучин бүтэц бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороо Сү.Батболдын саналыг 100 хувь дэмжлээ. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг 2008 оны есдүгээр сарын 17-нд баталсан хамтарсан Засгийн газрын тухай тогтоолын дагуу хэвээр хадга...
 | 2009-11-09
УИХ-ын гишvvдийн утасБид Монгол улсын иргэд, бид бvгдийн төлөөлөн болон сонгогдсон УИХ-ын гишvvд маань их л ажилтай зав муутай байдаг учир сонгогдоод дараа нь олдохгуй болчихдог гэж ихэнх хvмvvс ярьдаг. Тэгвэл сонгогчид, иргэддээ олдохгvй байгаа гишvvдтэй шууд холбогдож санал хvсэлтээ илрхийлэх боломж олгох vvднээс бvх гишvvдийн утасны дугаар болон тэдгээрийн туслахын утасны дугааруудыг хvргэж байна. Мөн энэ мэдээлэл ...
 | 2009-11-05
Идээчин уугаачдийг идэж уудаг хүүхдүүд төрж байна. 2012 онд бичсэн шүлэгНэг л өглөө сайхан Монгол орон болно. Идээчин уугаачдийг идэж уудаг хүүхдүүд төрж байна Иргэн бүрийн төлөө босох эх орончид мэндэлж байна. Уул овоо шиг их мөнгө нь авсанд нь багтаагүй болхоор Ухаан муутай хүүхдүүд нь утаа болгон сорж хадгалваа Ард түмний шүүхээр аав ээж нь орлоо Арслан барсад идүүлэх аймшигтай ял оноолоо Эрхийн тэнэг хүүхдүүд нь эцэг эхээ нэхлээ Энэрлийн элч ч өршөөшгү...
 | 2009-11-05
Шороон vхэр жилд нийслэлийн Чингэлтэй дvvргийнхний буян хишиг дvvрэн байна. Энэ жил Чингэлтэйчvvдийг намууд ивээж шуудай нvvрс, ноолууран цамц, 20 мянгатын дэвсгэртээр мялаах vйл явдал нэгээр тогтохгvй бололтой. Учир нь УИХ-ын 76 дахь отгон гишvvнээр сонгогдон тангаргаа өргөсөн Даш.Зоригт гишvvний бvрэн эрхэд харшлах шийдвэрийг Vндсэн хуулийн цэц өчигдөр болсон дунд суудлын хуралдаанаараа гаргала...
  « 34 3536 37 38 39 40 41 »