Сонгууль
 | 2009-08-12
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гадаадын нэг компанийн өмнө манай төр арчаагүй байдалд орлоо   УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар түүний байр суурийг сонирхлоо. -УИХ-аас Засгийн газарт Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хийх эрх олгосон тогтоол баталсан. Тогтоол нь гэрээг гацаасан, эсвэл урагшлуулсан гэж гишүүдийн санал зөрүүтэй байна. Та аль талд нь байгаа вэ? -Гэрээ гэдэг бол хоёр талын эрх ашгийг нэгэн зэрэг агуулса...
 | 2009-08-12
А.Сүхбат улстөрийн дэвжээнд зодоглоноМҮБХ-нд гомдсондоо гэнэтхэн л зодог тайлсан А.Сүхбат аварга барилдахаа больсоноосоо хойш ёстой л нэг эсэн бусын зүйл хийж байгаа. “Гацуурт”-ын босс Чинбатын нөмөрт багтаж “Алтан хүнс групп” хэмээх юу хийдэг нь тодорхойгүй компани байгуулж, дараахан нь “Олимп” сургууль нээсэн нь харин амжилттай яваа. Сүүлд сонсох нь ээ аваргыг Төв аймгийн газар нутгийн ихэнх хэсг...
 | 2009-08-04
Ц.Батбаяр Тайландыг зориноУИХ-ын гишүүн болсон ч хотын мэр нэрнээсээ одоо болтол салаагүй байгаа УИХ-ын гишүүн Ц. Батбаяр энэ сарын 4-нд Тайланд улсыг зорихоор бэлтгэлээ хангаж байгаа гэнэ. Тэрээр Монголын Кураш бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт албатай юм байна. Тайландад болох Кураш бөхийн тэмцээнд таимрчидаа ахлан явах болсон тэрээр дугуйн холбооны ерөнхийлөгчийн албыг ч давхар хашдаг аж.  Factnews.mn
 | 2009-07-15
Оюу толгойн орд газар улстөрчдийн өгөөш биш шүүДэлхийд томд тооцогдох орд Монгол Улсад байна. Энэ ордыг ашиглах гэж дэлхийн уул, уурхайн магнатууд үхэн хатан тэмцэж байна. Яагаад гэвэл тэд баялгаар баяжиж сурсан улс. Байгаа баялгаа зөв ашиглаж чаддаггүй манайхныг бол ёстой зажлахгүй залгиж ч мэдэх юм. Манайхан бол уул уурхайг тэр дундаа ийм том ордыг ашиглах хэмжээний туршлага байхгүй. Уул, уурхай баялаг гэхээр “Эрдэнэт”-ээр л төсөөлдөг. Тэгвэ...
 | 2009-07-15
Т.Бадамжунай гэж хэн бэ?ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайг намынхаа хамаг л мэдлийг гартаа атгасан нэгэн гэлцдэг. Харахад гэмгүй, хөдөөх маягийн царайтай энэ эрхэм харагдаж байгаа шигээ тийм чиг гэм хоргүй нэгэн биш бололтой. Улс төр бизнесмэнийнхэн, хууль хяналтынхантай хэл амаа ололцож чаддаг тэрээр хотын менежер байхдаа зарсан газруудаараа хагарталаа баяжиж, хэний ч өмнө хөрөнгөөрөө илүү гарна уу гэхээс дутахааргүй болсон....
 | 2009-07-06
Ард түмэн улс төрийн намуудаас 1.5 сая төгрөгөө нэхэж эхэллээУлс төрийн намууд гурван сонгууль дамнаж амласан 1.5 сая төгрөг нийгэмд хүлээлт үүсгээд байгаа билээ. Тийм ч учраас иргэд МАХН, АН, ард түмний Ерөнхийлөгчөөс амлалтаа биелүүлэхийг шаардаж эхлэв. Энэхүү шаардлагыг ҮШН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл тэргүүтэй залуус улс төрчдөд тавиад эхэлжээ. Сонгуулийн гол хөзөр болсон энэхүү амлалтаа 9-р сарын 1-нээс эхлэн өгч эхлэхийг шаардаж байгаа...
 | 2009-07-06
Королиа-2 луйвар хийж явнаСонгогдсон цагаасаа хойш дуугарахгүй байсаар “Королиа-2” хоч авчихаад байгаа УИХ-ын гишүүн Чойжилсүрэн зүгээр ч нэг дуугай суугаад байхгүй бас луйвар хийсэн сурагтай. УИХ-ын сонгуулиар Увсад мөнгө тараасаар байгаад УИХ-ын гишүүний зөөлөн суудалд сууж чадсан  тэрээр энэ мөнгөө залилан хийж босгосон ч сураг гарч байна. Алим жимс хэмээх хөөрхөн хочтой Батбаяртай нийлэн Цэнгэлдэхийн хажууд барилг...
 | 2009-07-02
Х.Бадамсүрэн Оюутолгойн төсөл дээр ажиллаад завгүй явнаУИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн “Монросцветмет”-ээр овоглож байхдаа хурдан хүлгүүдээ сойж наадмын түрүү магнайд тоосоо өргөдөг байсан. Харин энэ жилийн хувьд эрхэм гишүүн хурдан хүлгүүдээ уях нь бүү хэл анхаарал тавих ч завгүй байгаа гэнэ. Тэрээр Оюутолгойн төслийн гэрээг батлах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа болохоор толгой өндийлгөх завгүй байдаг болжээ. Юутай ч эрхэм гишүүн хурда...
 | 2009-07-02
Улаан гишүүн улайхаа байжээУИХ-ын гишүүн Ч.Улаантай холбоотой таатай мэдээ тэр болгон сонсогдоод байдаггүй. “Мянганы зам” тавих ажлын нэрийн доор их хэмжээний хөрөнгө зувчуулсан байх магадлалтай, хууль бус явдлынх нь талаар мэдээлэл байдаг. Энэ нь Ч.Улаан Улаан-Овоогийн нүүрсний орд газартай тогтвортой байдлын гэрээг  2003 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 15 жилийн хуг...
 | 2009-06-16
СО гавьяат төрийн ордонд тухлах гэнэ1990 оноос хойш АН-ыг дагаж яваа цөөхөн урлагийнхан бий. Тэдний нэг нь гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Элбэгдоржийн лекцүүдийг дуурайхдаа дууриаж, дууриалгахдаа дууриалгаж, хаа явсан газар нь хамт явсан найз нь.  Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч маань Со гавьяатаар жүжиглэх тайзны урлаг заалгасан юм гэнэлээ. Үнэндээ ч Элбэгээ дарга уулзалт хийхдээ уянгалуулан ярьж байнга ал...
 | 2009-06-15
Н.Энхбаярыг үдэж, Ц.Элбэгдоржийг угтах долоо хоногМонгол орны налгар зуны бас нэгэн долоо хоног эхэллээ. Жирийн л нэг долоо хоног. Гэхдээ энэ долоо хоногт Монгол Улс бvтэн дөрвөн жил төрийн тэргvvний алба хашсан нэг Ерөнхийлөгчөө албан тушаалаас нь vдэж, шинэ Ерөнхийлөгчөө угтаж авна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулиар ард тvмнийхээ олонхийн дэмжлэг хvлээн авч сонгогдсон Цахиагийн Элбэгдорж тангаргаа өргөж, Намбарын Энхбаяр төрийн тамгаа хv...
 | 2009-06-11
Хариугаа авахдаа л авна УИХ-ын сонгуулийн дараа АН-ийнхан Ц.Элбэгдоржийг түлхэн унагаж, С.Эрдэнийг шоронруу илгээн байж Хувьсгалт намынхантай тохироо хийсэн.Үүнийг гардан зохион байгуулагч нь мэдээж "Алтангадас"-ынхан, АН-ын дарга Н.Алтанхуяг. Өнөөдөр Н.Алтанхуяг дарга яахаа мэдэхгүй сандарч байна. Ц.Элбэгдоржийг унагаахын тулд С.Баяртай тохиролцоо хийж, Э.Бат-Үүлийг уйлуулан байж унагаасны гор өнөөдөр тун санамсар...
 | 2009-06-05
С.Баяртай хариуцлага тооцноЭнэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН ялагдал хүлээсэнд тус намын гишүүд болоод үнэнч нь боож үхэж босож оргохоор хэмжээнд байна. Хэдийгээр өөрсдийгөө ялж ялагдаж сурсан улс төрийн хүчин хэмээн дөвийлгөдөг ч энэ удаагийнх шиг далаараа цэвэр тавиулж байсан түүх цөөн. Монголын улс төрийн хамгийн том энэ нам энэ удаагийн сонгуульд ялагдсаныхаа учрыг тодруулах гэж намынхаа гишүүдээс санал асуулг...
 | 2009-06-03
МАХН-аас У.Хүрэлсүх, Ардчилсан намаас Б.Батбаатар, Р.Бурмаа.,Ардчилсан намын лидерүүдийн нэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулахтай зэрэгцэн “УИХ-ын 24 дүгээр тойрогт намууд хэнийг сойх вэ” гэдгийг олон нийт сонжин хүлээх боллоо. Ардчилсан нам УИХ-д ганц суудал дутаахгүйн төлөө гишүүдийнхээ дунд ээлжит марафоноо зарласан бол МАХН-ынхан ялагдлаа нөхөн сонгуулийн ялалтаар нөхөх гэж хэрдээ л чармайж байна. “Ах” намынхан төрийн тэргүүний...
 | 2009-06-03
Ц.Элбэгдорж тангараг өргөх ёслолоо долоо хоногоор наашлуулахыг хүсчээ Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо тангараг өргөх ёслолын хугацааг хэлэлцэж, тав хоногийн дотор УИХ товыг зарлах ёстой. УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зургадугаар сарын 18-нд хийхээр тохирсон байна. Сонгуульд 51.21 хувийн санал авч ялалт байгуулсан нэр дэвшигч Ц Элб...
 | 2009-05-29
Ц.Элбэгдоржийн тухай Хятадын хэвлэлдМонголын сөрөг хүчний нам болох Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж 5 дугаар 24-ний өдрийн сонгуульд ялсныхаа дараа Хятад, Орос хоёр их хөрштэйгөө найрсаг харилцаагаа хөгжүүлнэ гэж мэдэгджээ гэж Хятадын “Глобал таймс” сонины сүлжээнд тус сонины Монголд суудаг сурвалжлагч Хуо Вэн бичжээ. Уг мэдээлэлд Ц.Элбэгдорж 5 дугаар сарын 24-ний өдөр болсон сонгуульд 51.24 хувийн үл ялиг саналын д...
 | 2009-05-28
Түшээдийн хоббиЭкс сайд 3000 номтой“Эрэл”-ийн нэрээрээ олноо алдаршсан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбатын номын санд 3000 гаруй ном бий. Уг номын санд нь улс төр, эдийн засаг, уул уурхайн чиглэлийн номууд байдаг гэнэ. Мөн тэрбээр чамгүй шүтлэгтэй нэгэн агаад буян үйлдэх дуртай. Тиймдээ ч эл эрхэм Гандантэгчилэн хийдийн Идгаа чойлин дацанг сэргээн байгуулахад ивээн тэтгэж, гол шүтээн болох Бурхан багшийг бүтээсэн...
 | 2009-05-27
Ш.Сайхансамбуу гишүүн охиноо хажуудаа авахыг санаархлааУИХ дахь төдийгүй Монголын хамгийн баян гэгддэг эрхмүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу улс төр, УИХ гэдэг ажил хийж болмоор аятай таатай газар биш юм байна хэмээн гомдоллож байсан нь саяхан. Гэхдээ өдгөө тэрбээр УИХ-д юм юмыг амжуулж болдог хамгийн гол нь зүггүй дураараа хүмүүсийг хүмүүжүүлж болохыг тун соргогоор ухаарч ажигласан бололтой байна. Учир нь тэрээр байнга л х...
 | 2009-05-27
Ард түмнээс гадна амин хувийн ажил ч бас чухал шүүНэг үе сэтгүүлчдийг ад үзээд сүүлдээ урин залж найрсаг загнах болсон эрхэм түшээ Батж.Батбаяр сүүлийн үед тун ч завгүй яваа гэнэ. Юун камерт өртөж зурагтаар гарахтай манатай гэж ам алдсан ч дуулдсан. Мань эрийн ааг амьсгаа дээгүүр яваагийн учир УИХ байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор “Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хорих тухай” хуулийн төслийг хэ...
 | 2009-05-26
Нөхөн сонгуулийг наймдугаар сард явуулнаБид Ерөнхийлөгчөө сонгосноор 2009 оны сонгууль дуусчихгүй, Намууд УИХ-ын нэг мандатын төлөөх нөхөн сонгуульд дахин хүчээ шавхах нь тодорхой боллоо. Зөвхөн хоёр том нам төдийгүй парламентед суудалтай болон суудалгүй намуудад ч дахин нэг боломж тохиож байна. Өнгөрсөн оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт ялалт байгуулсан Ц.Элбэгдоржийн мандатад нөхөн сонгууль зарлах нь тодорхой болов. Цаг хуга...
 | 2009-05-26
Монголын тэргүүн баячуудын нэр тодорлооУИХ-ын гишүүн Д.Зоригт 14, Д.Бямбацогт 14, Д.Батбаяр 12, Д.Баттулга 10 компанийн хувьцаа эзэмшдэг.  УИХ-ын гишүүд хөрөнгө орлогынхоо мэдүүлгийг гарган өгч, хэн хаана , ямар хөрөнгөтэй вэ гэдэг нь илэрч эхэллээ. Энэ удаа АН-ын хамгийн баян гишүүдийн нэрс шинээр нэмэгдэж байна. УИХ-д Өвөрхангайгаас сонгогдсон Д.Зоригтын тун баян нөхөр гэдэг нь харваас илт. Мань эрийн мэдэлд "Монгол шуудан" банк...
  « 37 3839 40 41 »