Мисс Энхжин ”дайн” зарлав

2018/01/03
Share |
Хүмүүс:
Мисс Энхжин ”дайн” зарлав

“Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож шилдэг 15-д багтсан Ц.Энхжин бурхнаас заяасан энэ сайхан төрхөө нийгмийн сайн сайхны төлөө зориулахыг хичээдэг тухайгаа хэлдэг билээ. Тэрээр хүмүүсийн анхаарлыг өөртөө хандуулж, эргээд нийгэмд хэрэгтэй зүйл бүтээхэд дуу хоолой нь болж явахыг зорьдог юм.  Хөрсний бохирдлын гол эх үүсвэр  модон жорлонг устгах талаар жил гаруйн өмнөөс судалгаа хийж, архитекторч мэргэжлийнхээ давуу талыг ашиглан асуудлыг шийдэх гарц гаргалгаан дээр төсөл боловсруулсан. Түүний хүмүүнлэгийн энэ төсөл шүүгчдээс нэлээд өндөр үнэлгээ авч чадсан юм. Тэгвэл мисс бүсгүй зорилго нэгт Ц.Оюунгэрэлтэй нэгдэж модон жорлонтой дайн зарлаад эхэлжээ. Гишүүн асан өөрийн твиттер хуудаснаа тэдний багт Мисс Ц.Энхжин нэгдсэнийг дуулгасан байна. 


 

А.Уян

Эх сурвалж:Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Amjilt xeregjeesei xurdan
IP:203.91.115.43  2018-01-03 23:44:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.