Трамп цөмийн товчлуураараа гайхуулжээ

2018/01/03
Share |
Хүмүүс:
Трамп цөмийн товчлуураараа гайхуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн цөмийн товчлуурын “хэмжээгээр” гайхуулсан байна. Түүний товчлуур БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уныхыг бодвол хамаагүй “том бөгөөд хүчирхэг” хэмээн мэдэгдсэн аж. “Түүний өлсөж, тураалын туйл болсон дэглэмийн төлөөлөгчдөөс хэн нэгэн нь байвал надад түүнийхээс хавьгүй том, хүчтэй, бас цогц ажиллагаатай цөмийн товчлуур байгаа гэдгийг дамжуулаад хэлчихээрэй” хэмээн Америкийн удирдагч бичсэн байна. Хойд Солонгосын удирдагчийн “цөмийн товчлуур миний ажлын ширээн дээр байнга байрладаг” гэж мэдэгдэл хийсний хариуг Трамп ийнхүү барьж байгаа бололтой. Ким Чен Ун Хойд Солонгос дахь цөмийн хүчний бүтээн байгуулалт төгсөх шатандаа орсон тухай өмнө нь мэдээлж байсан бөгөөд хэрэв Пхеньян цохилт өгөхийг хүсэх юм бол АНУ тэр чигээрээ овоо хараанд нь багтаж байгаа тухай мэдэгдэж байсан билээ.


 

Д.Мигаа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Энэ зөнөг тэнэг 2 биднийг хөлдөө чирчихгүй гаагуу байгаа
IP:122.201.22.193  2018-01-03 19:07:41
иргэн Хар тамхиндаа мансуурч
IP:202.179.26.135  2018-01-04 15:00:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.