Мотивын Ганбаагийн экс эхнэр Акбота : Үр хүүхдүүд чинь ичихээр амьдартал оролдоно

2018/01/04
Share |
Хүмүүс:
Мотивын Ганбаагийн экс эхнэр Акбота : Үр хүүхдүүд чинь ичихээр амьдартал оролдоно

"Universe Best Songs" тэмцээнд оролцож гэр бүл зохион хамтын амьдралаа эхлүүлсэн хүмүүс бол Мотив хамтлагийн дуучин Ганбаа, Акбота нар. Харамсалтай нь тэд удалгүй хоёр тийш болж тус тусын замыг хөөх болсон. Халуун цуст Испани бүсгүйчүүдийг санагдуулам Акбота нөхөртөө хандан хатуухан үгс шидэлж явсан удаатай. Хүүгээ ганцаараа өсгөж яваа тэрээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд шинэ жилийн үеэр хэд хэдэн арга хэмжээнд оролцоод авчээ. Хатуухан үгтэй дуучин бүсгүй энэ удаад өөрийн цахим хуудсаар дамжуулан ахаас нь мөнгө зээлээд эргүүлэн өгөөгүй яваа хоёр этгээдэд хандан заналхийлсэн утгатай бичвэрийг өөрийн цахим хуудаснаа оруулжээ. Тэрээр : 

"Сайн байцгаана уу? Эрхэм фэйсбүүкийн найзууд минь. Энэ хоёр хүнийг таньж мэдэх найз нөхөд, хамаатан садан байвал ахаас минь авсан мөнгө төгрөгөө хүн шиг эргүүлээд өгөөч гээд дамжуулаад өгөөрэй. Хоёр хөгийн хүний адгууд одоо Казахстанд байгаа. Намайг ийм пост орууллаа гээд нэр хүндэд халдлаа гээд шүүхэд өгөх юм гэсэн. Өгөөд үзээ үз. Өнөөдөр танай гэр бүл үнэнч шударгаар амьдарсаар ирсэн. Шүүхийн хаалга татах хэрэг бидэнд ухаад ухаад олдохгүй шүү! Хоёр хөгийн новшнууд надаар оролдвол оролдоорой. Та хоёроор угаасаа би чадлынхаа хэрээр оролдоно, үр хүүхдүүд чинь өөрсдөөс чинь ичихээр амьдартал оролдоно" хэмээн бухимдсан сэтгэлээ илэрхийлжээ. 

 

Image may contain: 2 people, indoor

 

Image may contain: text

 

Image may contain: 1 person, smiling, standing, shoes, tree and outdoor

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!