28 улсын трансжендер мисс өрсөлдөнө гэв

2018/01/05
Share |
Хүмүүс:
28 улсын трансжендер мисс өрсөлдөнө гэв

Трансжендер хүмүүсийн талаар нэг хошин яриа бий. Тайланд улсад төрсөн хүүхдийг ээж аав нь "том болоод ямар хүйстэн болохоо өөрөө шийдэг" гэсэн гэдэг. Түүн лугаа адил дэлхий дээр хүйсээ солиулах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байдаг ажээ. Байгалаас заяасан бие нь дотоод хүнтэйгээ зөрчилдсөнөөс трансжендер хэмээх амьдралыг сонгох болсон тэднийг үгүйсгэх хүмүүс олон. Тэднийг хүлээн зөвшөөрсөн улс орон байдаг ч үгүйсгэх улс гүрэн ч байдаг. Тэд харин үүнийг үл тоон Дэлхийн трансжендер миссийн тэмцээнээ зохион байгуулсаар байна. Энэ жилийн трансжендер дэлхийн миссийн тэмцээнд манай улсаас трансжендер Солонго оролцож байгаа ажээ. Саяхан найз залуугаасаа салсан тухайгаа цахим хуудаснаа нийтэлж сэтгэлийн үгсээ дайгаад авсан тэрээр "Одоогоос таван жилийн өмнө гэр бүлээ золиосолж энэ биеийг бүтээсэн, буцаад хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Одоо ухрах замгүй, би юунд ч сатаарахгүй, хүрэх зүйлдээ тууштай хүрээд хувийн жаргалаа ахин олно. Шинэ оноо эрч хүчтэй эхлүүлье. Золиосгүй олддог жаргал гэж юусан билээ" хэмээсэн байна. Тус тэмцээн ирэх гуравдугаар сарын 3нд Тайланд улсад зохион байгуулагдах бөгөөд нийтдээ 28 улсын трансжендер миссүүд оролцож байгаа ажээ. 

 

Image may contain: 12 people, people smiling, text

 

Image may contain: 8 people, people smiling

 

Image may contain: 8 people, people smiling, text

 

 

 

 

Б.Болор 

Эх сурвалж : Factnews.mn



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
;p solongoos uur huurhun huuhen baihguim uu?
IP:202.179.24.253  2018-01-05 12:09:04
Сонин Царайлаг юм аа
IP:203.169.50.99  2018-01-05 12:19:58
Hi Xamgiin tsarailag ni xaragdaxguibna bna
IP:62.46.224.255  2018-01-06 05:52:54
Hi Xamgiin tsarailag ni xaragdaj bna, gex gs ymaa, buruu daragdaj
IP:62.46.224.255  2018-01-06 05:54:17
Otgontsetseg Busad n yaduu. Deer mongogvi ajilgvi arxichin xulgaich.ulaanbaataraar dvvren gomo bna.
IP:202.9.41.241  2018-01-07 08:06:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.