Хүмүүс: |
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын иргэн бэлгэвчинд зургаан кг алт нуун БНХАУ руу гаргах гэж байгаад тагнуулын ажилтнуудад саатуулагджээ. Энэ хэргийг тэрбээр ганцаараа ч биш бусадтай бүлэглэн үйлдсэн юм байна. Тэднийг хууль хяналтын байгууллагынхан саатуулж, шалгаж эхэлжээ. Үүний өмнөхөн Замын-Үүд боомтоор гурван кг алт хууль бусаар гаргах гэж байсныг тагнуулынхан мөн илрүүлж байжээ.
Эх сурвалж: Сэтгүүлч