Ч.Ганжавхлан : Өмнөх үеийнхэн маань залуу үеийнхэндээ ”Боов”-р л үлгэрлэж байна даа...

2018/01/05
Share |
Хүмүүс:
Ч.Ганжавхлан : Өмнөх үеийнхэн маань залуу үеийнхэндээ ”Боов”-р л үлгэрлэж байна даа...

Өнгөрсөн онд олны чихийг дэлдийлгэж, нүдийг нь бүлтийлгэн, сэтгэлийг нь сэртхийлгэм хүчингийн хэргүүд ар араасаа хөвөрсөн. Монголчуудын хэсэгтээ шуугиж байгаад дасдаг дасамхай зан гаарч сүүлдээ инээдэм ханиадам болж өнгөрөх дээрээ тулаад буй. Хүчирхийлүүлсэн охид эмэгтэйчүүдийг буруутган хэрэгтнүүд тэгэс ингэсхийн хэргээс мултрах арга саамаа хайж гүйх болсон. Хоёр хоногийн турш цахим орчинд сенсаацилаад буй УИХ-ын гишүүн Д.Муратын бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэг эцэстээ мөн л тус эмэгтэйн эсрэг чиглэсэн мэдүүлгээр бөмбөгдүүлж эхэллээ. Ард иргэдээ удирдан чиглүүлж явах ёстой эрхэм гишүүд ард түмнээ хааш нь чиглүүлж явна вэ? Энэ тухай хүчирхийллийн эсрэг идэхтэй тэмцэгч "Лантуун дохио" ТББ"-ын тэргүүн Ч.Ганжавхлан ийн бичжээ : 

олохгүй тоглоом "Боовны үлгэр"

Одоо ч бүр хүчингийн хэргийг тоглоом шоглоом болгож суудаг болжээ. Муратын балиар хар боов хахахахахах гэж ирээд л. Энэ уул нь инээдтэй гэхээсээ тун "Эмгэнэлтэй" сэдэв юм биш үү Монголчууд аа ? Гантулгын хэрэг яг үнэндээ сонгуулийн хүчээр маш том нөгөө талын баг ажиллаж байж "Асуудал" болж хөндөгдсөн юм шүү дээ. Энгийн үед байсан бол Муратыг 7 хоног яриад мартах мэт замхрах байсан.

Өмнөх үе маань залуу үеийнхэндээ "Боов"-р л үлгэрлэж байна даа. Одоо нэг хүчингийн хэрэг үүсвэл "Яадгийн УИХ-н гишүүд чинь хүртэл хүн хүчиндчихээд л зүв зүгээр өнгөрдөг биз дээ ?" гэж агсамнах вий ! Зурагтаар гардаг гавьяат өвөө нар чинь хүртэл жаахан хүүхэд дээр гаж зуршлаа хангадаг биз дээ ! гэж ам асуух вий. Улсын их хуралд "Ёс зүйн байнгын хороо" гэж байдгийг мэдэх юм байна. Бүлх залгичихсан мэт яасан унхиагүй юм бэ ! Гишүүн чинь хэлмэгдээд яваа юм бол хамгаалаач, гишүүд чинь хүн хүчиндээд байгаа юм бол хөөж явуулаач Монгол улсын төрөөс.

Бид залуусаа их загнадаг, залхуу, хүндлэлгүй, ёс зүйгүй гэх мэтээр. Одоо бид Монгол улсынхаа төрд хамгийн шившигт үйл, бузрын гэмт хэрэгтэнүүдийг залчихаад ямар нүүрээрээ тэдэнд сургааль айлдах вэ ? 100 хүүхдээс том болоод юу болох вэ ? гэхэд 80 хувь нь дарга болно гэнэ лээ. Дарга болоод том том машин унаад, залуу хүүхнүүдийг хүчирхийлээд, бүхнийг эрх мэдэл мөнгөөр далайлган шийдэж, шар сэтгүүлийн нүүрэн дээр заларч явахыг хүний дээд, хүслийн оргил гээд харчихсан яваа юм биш биз дээ ирээдүй хойч маань ?" хэмээсэн байх бөгөөд үнэхээр энэ хэвээр байвал Монголын ирээдүй хаашаа чиглэж буй нь тодорхой мэт. 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.