Төрсөн гэртээ хүчирхийлэл үйлдэгчид төрд гарч эхэлсний балаг

2018/01/05
Share |
Хүмүүс:
Төрсөн гэртээ хүчирхийлэл үйлдэгчид төрд гарч эхэлсний балаг

Хүчирхийлэл гэж юу вэ? Хэн нэгэн эрх мэдлээ тогтоох, түүнийгээ ашиглан бусдыг илт сөргөөр, илт харгисаар эрхшээх үйл явц юм хэмээн хүчирхийллийг тайлбарлажээ. Хүчирхийлэгч хэзээ ч гэнэт бий болдоггүй бөгөөд тэрээр бэлтгэгддэг ажээ. Хүчирхийлэл дотроо олон янз. Та хүүхдэдээ зөв иргэн байх, зөв хүн байх талаар сургаж хүмүүжүүлж чаддаг уу? Бид гэр бүл дотроо хүчирхийлэл үйлдэж хүчирхийлэгчийг өсгөж, чимээгүй өнгөрснөөр хүчирхийлэгчийг өөхшүүлж байдаг байна. Яг энэхүү үйл явц нийгмийн амьдралд оролцогсдын хамгийн багаас том нэгж хүртэл нэвт шингэжээ. Хүүхдүүд бие биенээ, эцэг эх хүүхдээ, нөхөр нь эхнэрээ, эхнэр нөхрүүд даргадаа, дарга нар эрх мэдэлтнүүдэд, эрх мэдэлтнүүд эргээд ард олноо...Хүчирхийлэлд өртсөн ард иргэд өөрсдөө ч мэдэлгүй нэг нэгнээ хүчирхийлэн хүчирхийлэлд автсан нийгмийг бид хамтдаа бүтээлцжээ. Бид өдөр бүр буруу бодлогын улмаас бий болсон олон асуудлуудад хүчирхийлүүлж, түүнээс үүдэлтэй стресст автан бие биенээ хохироон өөр хоорондоо уралцан бас нэгэн хүчирхийлэгч, хүчирхийлүүлэгч болсоор буй.

Шаардлага тавьж чаддаггүй, тэмцэж чаддаггүй, шударга байж чаддаггүйн улмаас хүчирхийлэгчдийг өөхшүүлэн Төрийнхөө толгойд гаргаж эргээд хариуцлага нэхэж чадахгүй байгаа бидний хийж чадах зүйл бол хүчирхийлэгчийг бэлдэхгүй байх. 

Ийнхүү далд хэлбэрээр нэгнээ хүчирхийлсээр байгаад одоо улаан цагаандаа гарч УИХ-ын гишүүд нь хүртэл авгай хүүхэн эргүүлэн хүчингийн хэрэгт орооцолдсон ч жишим ч үгүй бидний толгой дээр сандайлан суусан хэвээр. Энэхүү үйл явцыг нэг л өдөр хатуу чанд хууль цаазаар нухчин дарж чадна гэвэл үлгэр биз. Хүчирхийлэгчийг төрөөс цэвэрлэж болох ч нийгмээс хүчирхийлэгчдийг цэвэрлэж чадахгүй. Учир нь бид бүгд хүчирхийлэгчид болоод буй учраас. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэх үг бий. Тиймээс бидэнд үр хүүхдүүдээ зөв хүн болгон өсгөх ганц л арга зам бий... Өөрөөрөө үлгэрлэж ирээдүйгээ өөрчлөх боломжийг хойч үедээ олгож энэ мэт алдаа эндэгдэл гаргалгүй, хэн нэгний хувьд хүчирхийлэгч, бололгүй алхам тутамдаа бодолтой байж өөрийн хайрлан ургуулж буй үнэт эрдэнийнхээ өмнө хариуцлагатай, үлгэр жишээ нэгэн байхын тулд дор бүрнээ хичээн эргэн тойрноо хайрлан энэрдэг байя... 

 

 


 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.