Үгээгүй ядуу амьдралаас дээдсийн хүрээлэлд багтсан бүсгүй

2018/01/06
Share |
Хүмүүс:
Үгээгүй ядуу амьдралаас дээдсийн хүрээлэлд багтсан бүсгүй

             Жүжигчин, дуучин, модель Настасья Самбурскаягийн инстаграмм хуудсыг 9 сая хүн дагадаг. Оросдоо хамгийн олон дагагчтай бүсгүй.Түүний энэ солиором их нэр хүнд, нэг өглөө сэрэхэд бий болчхоогүй гэдэг. Үгээгүй ядуу амьдралаас өнөөдрийн өндөрлөгт хүртэл туулж ирсэн амьдралынх нь талаар Орос даяараа мэддэг гэнэ. Үргэлж хүүхэд насныхаа талаар нууцалдаг байсан бүсгүй "Зөн билгийн тулаан" телевизийн шоунд орохдоо өөрийн хамаг амьдралаа дэлгэжээ. 

Тэрээр жижигхэн загасчны тосгонд эцэг эхтэйгээ өлмөн зөлмөн аж төрдөг байсан үеэ дурсаж ... Хаашаа л харна загасны нихүүн үнэр, архичин эцэг эх, энэ бүгдэд нэг л өдөр цэг тавьж, хувцсаа торонд хийгээд тосгоноосоо явжээ. Өөрийгөө тэжээхийн тулд хэдэн жил цаг наргүй хөдөлмөрлөж, Москвагийн театр урлагийн их сургуульд орсон нь түүний амьдралын хамгийн зөв шийдвэр байсан гэж тэрээр дурссан байна. 

Өнөөдөр Самбурская дэлхийн загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай, бүдүүн баргил хоолойг нь сонсдог сая сая шүтэн бишрэгчидтэй нэгэн болжээ. Зөвхөн Самбурскаягийн фэнүүдийн групп гэхэд хэдэн сая дагагчтай. Ийм л нэр хүндийн эзэн болсон. Түүний галзуу ширүүн, эрч хүчтэй байдал шүтэн бишрэгчдийнх нь тоог сая саяар нэмсээр буй.

 

 

 

Бэлтгэсэн: А.Уян


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.