Хятадыг дэлхийд таниулсан хоёр

2018/01/06
Share |
Хүмүүс:
Хятадыг дэлхийд таниулсан хоёр

Үзэсгэлэнт бүсгүй Гон Ли, алдарт кино найруулагч Жан Имоу нар Хятадын түүх соёл, амьдрал ахуйг киногоор дамжуулж Европ, Америкт таниулсан хүндтэй хүмүүс. Гон Ли өдгөө Хятадын хамгийн өндөр үнэтэй алдартай жүжигчдийн нэг болсон. Дэлхийд ч хүлээн зөвшөөрөгдсөн. Түүний энэ их алдар хүндийг Жан Имоу түүнд өгсөн юм. Тэд 1987 онд Японы эзлэн түрэмгийллийн үеийн хөдөөгийн дарсны аж ахуйг тойрсон амьдрал, хайр дурлал, хятад захирах захирагдах ёсны тухай "Улаан тутрага" кинонд анх хамтран ажилласан бөгөөд хэн хэнийх нь хувьд анхны бүтээлүүд нь байлаа. Үүнээс хойш тэд 1995 оныг хүртэл ахиад таван кинон дээр хамтран ажиллажээ. Хайр дурлалын харилцаатай байсан жүжигчин найруулагч хоёр, Гон Ли 1996 онд Сингапурын бизнесментэй гэрлэснээс хойш арван жилийн турш тус тусдаа уран бүтээл туурвиж байгаад 2006 онд “Удвал цэцгийн хараал” бүтээлээр ахин нэгдсэн билээ. Гон Ли 13 жил ханилсан нөхрөөсөө өнгөрсөн жил салсан юм. Тэд нэг хүүхэдтэй. 

 Gonli  first love зурган илэрцүүд

Gonli  first love зурган илэрцүүд

Gonli  first love зурган илэрцүүд

Gonli  first love зурган илэрцүүд

Улаан дэнлүүг асаа

Gonli  first love зурган илэрцүүд

 

Gonli married зурган илэрцүүд

pic

 

Бэлтгэсэн: А.Уян

Эх сурвалж:Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.