Хамгийн архичин 10 үндэстэн

2018/01/09
Share |
Хүмүүс:
Хамгийн архичин 10 үндэстэн

Дэлхийн олон улс үндэстнүүдийн хамгийн их архи уудаг үндэстнийг шалгаруулан жагсаалт гаргажээ. Бидний мэдэх Орос, Финланд, Швед зэрэг улс эхний 10-т багтдаг болов уу. Гэвч энэ жагсаалтыг огт санаанд оромгүй улс тэргүүлж байх аж. Ингээд хамгийн архичин улсын жагсаалтыг сүүлчээс нь эхлээд танилцуулъя.

10. Франц

Амтат дарсыг “зохион бүтээсэн” францчууд эхний 10-т орсон. Тэдний үзүүлэлт жилд 11 литр согтууруулах ундаа. Гэхдээ ихэнх хэсэг нь дарс байх нь мэдээж. 

9. Герман 

 
Үнэндээ бол германчууд шар айраг хамгийн их уудаг үндэстэн. Нэг герман хүн жилд 12 литр согтууруулах ундаа хэрэглэдэг байна. 

8. Ирланд


Харин ирландчууд хатуу вискинд дуртай. Ирланд хүн жилд дунджаар 12 литр алкоголь хэрэглэдгийн ихэнх нь виски. 

7. Чех
Чехийн соёл уламжлал шар айрагтай салшгүй холбоотой. Жилд нэг хүн 12 литрийг хэрэглэдэг. 

6. Хорват
Энд мөн л 12 литр гэсэн үзүүлэлттэй. 

5. Португал
Портвейнийг бүтээсэн ард түмэн тул нэг хүнд 12.5 литр согтууруулах ундаа оногддогт гайхах зүйл үгүй. 

4. Эстон
Эстончууд удаан хүйтэн өвлийн улирлыг согтууруулах ундааны ачаар даван туулдаг. Нэг хүнд 13 литр оногддог.

3. Унгар
Тэд орон нутгийн архи, дарсаа хэрэглэх дуртай. Жилд нэг хүн дунджаар 13 литр уудаг нь хөршүүдээс нь хавьгүй илүү тоо байлаа. 

2. Беларусь
Оросын хамгийн ойрын хамаатан болох “цагаан оросууд” эхний 3-т багтахгүй бол алдас болно. Дундаж беларусь хүн жилдээ 13.5 литр архи уудаг нь украин ах нараа давсан үзүүлэлт юм. 

1. Орос
Орост жилд нэг хүн дунджаар 15.76 литр согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн тоо гарч байв. Гэвч эдийн засгийн хямрал нөлөөлсөн үү, 2016 онд 14 литр болон буурсан юм. Ингэснээр тэд энэ чансаанд Литвагийн дараа бичигдэх болсон. 

1. Литва
Дэлхийд хамгийн “архичин” улсыг энэ жижигхэн орон тэргүүлнэ гэж хэн санах билээ. Хойд зүгийн ард түмний сэтгэл зүй, зан араншин, орос ах нарын үлдээсэн муу зуршил тэднийг уудаг болгосон. Литвад нэг хүн жилдээ 15 литр согтууруулах ундаа хэрэглэдэг. 

 

С.Төгөлдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Mongol oroogui yu? Arhichin heheer ni l emzegleed yavchlaa
IP:203.91.115.35  2018-01-09 15:42:38
Mongol manaih haachsan be nudee shirgetel harlaa bdgui e.
IP:103.229.122.186  2018-01-09 16:20:50
zochin meregjliinhniig oruulaaguin bn te
IP:66.181.169.162  2018-01-09 17:21:29
Namka Mongol yaachwaa ? Ene dund davhij ywah estoi doo
IP:218.37.48.187  2018-01-09 20:44:38
Зочин 11 орсон юм биш үү.
IP:172.58.142.231  2018-01-10 11:25:53
Zolboo Shal hudlaa medeelel bna, Europiihnii dund l hiisen sudalgaa yum bish vv, Delhiin hemjeend yariwal Mongol 1 dvgeert yawj bgaa shdee ugaasaa
IP:115.42.182.115  2018-01-12 13:59:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.