Харсан хүмүүсийг үхэлд хүргэсэн зургийн түүх

2018/01/09
Share |
Хүмүүс:
Харсан хүмүүсийг үхэлд хүргэсэн зургийн түүх

Америкийн сюрреалист зураач Билл Стоунхем “Hands Resist Him” бүтээлээ 1972 онд гаргажээ. Тэрээр хүүхэд байх үеийнхээ зураг дээр үндэслэн уг бүтээлээ гаргасан нь өндөр алдар нэрийг авчирсан ч олон хүнийг үхэлд хүргэсэн байна. Стоунхем дүү охинтойгоо хамт авахуулсан зургаасаа санаа авч нэгэн хүүгийн хажууд хүүхэлдэй зогсч, арын хэсэгт нь шилэн хаалганы цаанаас хүүхдүүдийн гар сарвалзаж байгаагаар бүтээлээ гаргажээ. Энэ зурганд ямар нэгэн харгис санаа агуулаагүй аж. Хүүхэлдэй шиг харагдаж байгаа охин, түүний ах хоёрын ард байгаа шилэн хаалга нь бодит ертөнцийг зүүдний ертөнцөөс зааглаж байгаа гэсэн санааг агуулснаа зураач ярьжээ. Хүүхэлдэй бол зүүдний ертөнц рүү хөтлөн оруулагч аж. Зураач өөрөө ийнхүү сэтгэсэн ч эцэст нь энэ зураг хүмүүсийг галзуурлын ертөнц рүү хөтлөн оруулагч байж таарсан нь сонин.

Энэ зургийг харсан анхны хүн болох “Лос-Анжелес Таймс”-ын эзэн бүтээлийг харсан даруйдаа шахам нас баржээ. Дараа нь зургийг жүжигчин Жон Марли харж, зүрхний мэс засалд орох үеэрээ таалал төгссөн гэдэг. Үүний дараа зураг хогийн цэг дээр байсныг нэгэн эрэгтэй олж гэртээ өлгөсөн байна. Тэр шөнө дөрвөн настай охин нь аав ээжийнхээ өрөө рүү уйлж орж ирээд зураг дээрх хүүхдүүд зодолдоод байна гэж хэлжээ. Дараа шөнө нь энэ явдал дахин давтагдсан байна. Шинэ эзэн нь зурагнаасаа салахын түүс болж, интернет дуудлага худалдаагаар 1000 доллароор заржээ. Зургийг худалдан авсан шинэ эзэн нь уран зургийн галерейдаа өлгөсөн ч зургаа устгахыг шаардсан захидал хүлээж авах болсон байна. Хүмүүс уг зураг тэднийг сандралд автуулж, ухаан санааг нь самууруулан зүрхний шигдээст хүргэж байна гэж гомдол мэдүүлжээ.

«Hands Resist Him» - картина и фотография, послужившая основой для полотна.

 

 

О.Саша

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Aetvfzft , http://vkmonline.com/blogs/pos t/1051887 olga_buzova_tsena_schastia_chi tat_onlain_besplatno, http://vkmonline.com/blogs/pos t/1051735 4_foto_1_slovo_10_bukv_otvety, https://www.muruoxi.com/go?url =http%3a%2f%2fvkmonline.com%2f blogs%2fpost%2f1052097 serdtse_bez_rokota_noty_dlia_f ortepiano,
IP:37.9.41.77  2018-12-13 16:31:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.