Стивен Сигалын эхнэрт НЭМЖ ХЭЛЭХ ХЭДЭН ҮГ байна!

2018/01/10
Share |
Хүмүүс:
Стивен Сигалын эхнэрт НЭМЖ ХЭЛЭХ ХЭДЭН ҮГ байна!

Алдарт жүжигчин Стивен Сигал 2001 онд Монголд ирж Чингис хааны тухай кино хийж, хатны дүрийн жүжигчин сонгон шалгаруулахдаа ирээдүйн эхнэрээ “шалгаруулсан” түүхтэй. Цэнгээнт бүжгийн “Хатан хаан” цол хүртэж явсан Б.Эрдэнэтуяа Стивен Сигалын гурав дахь эхнэр болсон билээ. Түүнээс 17 жил болжээ. Холливудын алдартай жүжиг­чний хайр халамжинд умбаж буй бүсгүйн ээлжит нэгэн шүлгийг хүлээн авна уу. 

 

 

НЭМЖ ХЭЛЭХ ХЭДЭН ҮГ байна!

Санаа сэтгэл минь түгшсэндээ
Сайхан Монгол бүсгүйчүүдээ хайрласандаа
Хэлхэж хэлсэн сэтгэлийн үгсийг минь
Хүлээн авч хүндэтгэн талархсан 
Хүмүн бүхэнд хайр талархлаа илэрхийлье!
Харин,
Оёж болдог махан бие 
Оролдож болдог нүүр ам
Олз хураадаг хөөрхөн царай 
Олныг дагуулдаг залуухан төрх гэх мэт
Омголон бодол тээсэн 
Охид хүүхнүүд дахин сонсоно уу!
Хүмүн бие тань таных гэж андуурна уу
Хүн сүнс тань мунхаг гэж эндүүрнэ үү
Хүрэн зүрх тань таалдаг гэж бодно уу
Хүний ёсонд нийцдэг гэж итгэнэ үү?
Эдгэшгүй өвчин тусаад 
Энд тэндээ хагалуулах нь харьцангүй үнэн
Энэ биеэ голоод 
Элдэв маягаар оёулах нь харин нүгэл!
Нүгэл гээд би хатуухан хэлчихье 
Нүүдэлчин Монголд байхгүй соёл гээд нэмчихье 
Нүдэнд чинь ухааны гал л хурах ёстой юм
Нүүрэнд чинь буяны гэгээ л татах ёстой юм!
Хүнд заяадаг эд эрхтэн бүрэн бүтэн л бол 
Хүмүн та ТӨГС ТӨГӨЛДӨР юм шүү дээ
Хан орчлонд хүмүн заяа атгасан чинь л
Хамаг дээдийн зол юм шүү дээ!
Холын зовлонг өөртөө дуудаж яанам
Хосгүй дүрээ өөрчилж өөнтөглөж яанам
Хэмжээсний ертөнцөд хүн бүхэн данстай 
Хэрхэн замнасандаа хүн бүхэн өр төлөөстэй!
Зүлгэж сэтгэлээ өнгөлөхгүйгээр
Зөн билгээ хурцлахгүйгээр 
Зөв явахын ухаанд шамдахгүйгээр
Зүс төрхөөрөө оролдоод байвал 
Заяа буян тань дундардаг юм
Зам мөр тань хазайдаг юм
Зовлон зүдгүүр ороодог юм 
Золбоо хийморь тань доройтдог юм!
Эцэг өвгөд тань таньдаггүй юм
Эрхэт тэнгэр таашаадаггүй юм
Эмгэд буурлууд тань халгалдаг юм
Эх дэлхий тань харуусдаг юм!
Өөрийн бодол өөртөө зөв гэж 
Өөр өөрөөр бодож сэтгэж 
Өөрийнхөөрөө амьдрах нь таны сонголт ч гэлээ
Өөрийгөө голсон хүнд 
Өв хишиг ирдэггүй гэдгийг 
Өвгөд эмгэдийн тань өмнөөс 
Өглөг болгоод сануулчихъя!

Б. Эрдэнэтуяа 
2018.1.8

Image may contain: 1 person, smiling, sitting and indoor

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bolor Ug unen shuu.
IP:66.181.187.46  2018-01-10 09:27:32
Дархан Жинхэнэ амьд шүлэг.Яагаад манай яруу найрагчид ийм шүлэг бичиж чадахгүй байнаа?
IP:103.57.93.73  2018-01-10 13:05:08
mdm ёстой нэг үнэнийг нь олоод хэлцэн одооны охид эмэгтэйчүүд цочмоор цочмоор болцон муухай давхраа хамар хийлгэдэг ёстой заваан харагдаад байдгийн.Энэ мода энгээд дуусч байгаа байхаа.
IP:59.153.115.36  2018-01-10 14:27:07
mdm ёстой нэг үнэнийг нь олоод хэлцэн одооны охид эмэгтэйчүүд цочмоор цочмоор болцон муухай давхраа хамар хийлгэдэг ёстой заваан харагдаад байдгийн.Энэ мода энгээд дуусч байгаа байхаа.
IP:59.153.115.36  2018-01-10 14:31:50
Бүү үзэгд Мөнгөний боол. Хийх юм нь олдохгүй цэцэрхэж тавлаж суудаг болжээ
IP:66.181.181.68  2018-01-10 15:07:21
zochin mongo ynhan avgai
IP:116.95.117.150  2018-01-10 20:34:55
Erdenetuyad Za oorigoo hichee. Ongo mungunharj yvchihaad grnet gegeen mariya sahisan tenger bolj gene
IP:211.36.131.4  2018-01-11 01:08:21
Zochin Yun shuleg. Ene chini surgaali bhgui yu. Yostoi mundga emegtei. Ug ni yutai unen, uhaantaiemegtei. Iim hunii ugiig sonsoj huleej avbal ta nart l heregtei dee.
IP:73.211.137.222  2018-01-11 05:29:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.