Өнөөдөр Г.Номуундарийн өмгөөлөгч мэдээлэл хийнэ

2018/01/10
Share |
Хүмүүс:
Өнөөдөр Г.Номуундарийн өмгөөлөгч мэдээлэл хийнэ

Өнгөрсөн оны сүүлээр Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь цахим хуудсаараа лайв хийж, өсвөр насныхан хар тамхи татаж, хүчин үйлдсэн гэх ноцтой мэдээлэл дэлгэсэн билээ. Цагдаагийн байгууллага бичлэгт дурдагдсан мэдээлэл үнэн эсэхийг тогтоохоор ажиллаж буй бөгөөд Эрүүгийн цагдаагийн газраас Г.Номуундариас гэрчийн мэдүүлэг авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр Г.Номуундарийн өмгөөлөгч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон төрийн бус байгууллагууд хамтран тус хэргийн мөрдөн байцаалт болон насанд хүрээгүй охидын бэлгийн хүчирхийлэл, өсвөр насныхны хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний талаар олон нийтэд мэдээлэл хийхээр болжээ.

Г.Номуундарийн нэрлэсэн таван залууг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.

 

 

 

Бэлтгэсэн: А.Уян

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.