“Шуранхай”-н Б.Номин-Эрдэнэ гоо сайхны мэс засал хийлгэхээр болжээ

2018/01/10
Share |
Хүмүүс:
“Шуранхай”-н Б.Номин-Эрдэнэ гоо сайхны мэс засал хийлгэхээр болжээ

СУИС-ийг төгссөн уртын дуучин бүсгүйчүүд ардын урлагийг этник хэв маягт оруулан дуулж олонд танигдсанаас хойш “Шуранхай” тоглолтоороо овоглох болсон. Хэдийгээр хамтлаг байгуулах бодолгүй байсан ч, үзэгч түмнийхээ дунд “Шуранхай” нэрээр алдаршсан тэдний уран бүтээл чамгүй хит болж байлаа. Хамтлагийн гишүүд болох уртын дуучин Д.Үүрийнтуяа, Г.Эрдэнэчимэг нар урлагийн ертөнцөөс ханиа сонгосон бөгөөд хамгийн отгон бөгөөд адтай нь гэгддэг Б.Номин-Эрдэнэ нэлээд хожуухан гэрлэсэн түүхтэй.

Шавилхан биетэй ч шаггүй авьяастай түүнийг нэг л өдөр хуримын зар дуулгаж, тогоон чинээ том гэдэстэй олны өмнө гарч ирэхэд гайхсан хүн цөөнгүй. Хамтлагийнхаа хоёр бүсгүйг бодвол, өнөөг хэр нь уртын дуугаараа дагнаж яваа Б.Номин-Эрдэнэ хань нөхрийнхөө хайр халамжинд жаргаж буй азтай эмэгтэй гэлцдэг. Харин тэрбээр саяхныг хүртэл нууцалсан бяцхан охиноо олонд харуулж, жаргалтай амьдралынхаа алтан агшнаас хуваалцжээ.

Түүгээр ч зогсохгүй, урлагийн бүсгүйчүүдийн нэгэн адилаар гоо сайхны мэс засалд орохоор шийдсэнээ дуулгаад амжив. Зүс царай, бие галбиртаа эрс өөрчлөлт хийхээр зориг шулуудсан уртын дуучин бүсгүй БНСУ-ын томоохон эмнэлгийн сонгон шалгаруулалтанд ороод тэнцсэн аж. Улмаар гоо сайхны мэс заслаар хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа олон нийтэд сурталчилж, тухайн эмнэлэгт хөнгөлөлттэй үнээр үйлчүүлэхээр болжээ.

С.Бамбар






Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kk ene huuhen amttai bhdaa sexdej uzhiim san
IP:202.9.40.109  2018-01-10 14:57:36
Q Tagjgar
IP:139.5.216.170  2018-01-11 02:33:43
Зочин Ямар сайхан нүдэнд дулаахан залуу вэ. Дуучиндаа болон сайхан хань, хөөрхөн охинд нь аз жаргал хүсье
IP:59.153.112.160  2018-01-13 08:27:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.