Г.Номуундарийг сэтгэцийн ямар ч асуудалгүй гэв

2018/01/10
Share |
Хүмүүс:
Г.Номуундарийг сэтгэцийн ямар ч асуудалгүй гэв

Өнгөрсөн оны сүүлээр Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь цахим хуудсаараа лайв хийж, өсвөр насныхан хар тамхи татаж, хүчин үйлдсэн гэх ноцтой мэдээлэл дэлгэсэн билээ. Цагдаагийн байгууллага бичлэгт дурдагдсан мэдээлэл үнэн эсэхийг тогтоохоор ажиллаж буй. Тэгвэл өнөөдөр Г.Номуундарийн өмгөөлөгчдийн баг мэдээлэл хийлээ. Тэд охиныг сэтгэцийн хувьд эрүүл. Элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авч, их дээд сургуульд орсон  учир түүний ярьсан бүхэн үнэн гэдгийг онцоллоо. Охиныг бичлэг хийсний дараа шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээгээр ямар нэгэн мансууруулах бодис хэрэглэдэггүй гэдэг нь тогтоогдсон байна. 

Харин Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр хайнга хандаж байгаа гэнэ. Тухайлбал хэргийг шалгах явцдаа хууль зөрчиж, гэрчийг байцаахдаа өмгөөлөгч нарыг байлцуулаагүй байна. Мөн хэрэгт хоёр этгээд холбогдсон байсан гэдэг нь тогтоогдсон атал цагдаагийн байгууллага энэ хоёр этгээдийг эрэн сурвалжлахгүй байсны улмаас оргон зайлсан байж болзошгүй гэдгийг өмгөөлөгч нар ярьлаа. 

 

Бэлтгэсэн: А.Уян

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Сэтгэц судлаач Юмтай нь ч юмтай. Харин их үү бага уу л гэдэг байна.
IP:202.9.43.141  2018-01-10 13:22:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.