С.Мөнхбаясгалан: Одноо чи яагаад дандаа ингэдэг юм бэ

2018/01/11
Share |
Хүмүүс:
С.Мөнхбаясгалан: Одноо чи яагаад дандаа ингэдэг юм бэ

Сошлаар дүүрэн "Солиот эх"-ийн тухай яриа. Тэгвэл үзсэн хүнийг уйлуулдаг, өр зүрхийг нь шимшрүүлдэг уг киноны талаар сэтгүүлч С.Мөнхбаясгалан ийн бичжээ.

 

 

Нийгмээ санаа алдуулсан…

Ай Одноо… чи яагаад дандаа ингэдэг юм бэ. Хүний сэтгэл зүрхийг гогодож, нэг бол юу ч үгүй урж тасдаж хаяад, эсвэл гүн гүн санаа алдалтаар дүүрэн өдрүүдийг бодол оюунд уяж чаддаг юм бэ. Шинэхэн киног чинь үзлээ...Бурхны оронд морилсон ижийгээ шимширтэл санаж яг тэр “Солиот эх” кинонд чинь гардаг өрц нь цоорхой өнчин ганц мод мэт өр минь цөмрөв. Хэдэн өдрөөр сэтгэл базлаж ижийгээ санагалзан дотроо хичнээн ч зүсрэв дээ. Өлгийтэй үрээ чононоос хамгаалж мод барин дайрах эхийн тэр харц, өрц нь цоорхой модны өвөрт хоргодон ижийгээ санан бэтгэрэх хүү, хүүг нь булаагаад нүүгээд явчихсан айлын буйран дээр эврхэн уйлах эх санаанаас гарахгүй хэд хонолоо. Хэдхэн хоногийн өмнө үзсэн “Солиот эх” кино байтугай хэдэн жилийн өмнө тоглосон “Аянгын бороо” чинь мартагдалгүй яг тэр дарамттайгаа, тэр хардалттайгаа, тэр гунигтайгаа, чихарсан хоолойны өнгөтэйгөө санаанд нэвчээтэй хэвээр байна шүү дээ Одноо. Яаж ингэж болдог юм бэ,яаж ингэж хүний сэтгэхүйд зөвшөөрөл авалгүй нэвчиж ороод зүрх сэтгэлийн эмзэглэлийг хөндөж чадна вэ. Өөрөө тоглоод өөрөө найруулаад… Өрц нь цоорхой мод, өнчирсөн эх хүү хоёрын харууслыг гайхалтай холбосон байдаг шүү. Х-ТҮЦ өөр юм аа. Яагаад гэвэл тэд сонгогдогуудаар наадаж чаддаг. “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, "Сайтар эргэцүүл", Солиот эх”… Продюссер Ононд талархая. Хөнгөхөөн кино хийгээд мөнгө олж болох л байсан, гэвч сэтгэл зүйн драм барьж авна гэдэг амаргүй ээ, гадардлана. Мөнгө биш, өнгө бүр ч биш, өрөөлдөж уруудсан нийгэмдээ бодлогширол, санаа алдалт, зүрх рүүгээ эргэж нүүсэн ухаарлыг өгсөнд баярлалаа. Ийм драм үзчихээд үсэрч гараад гар утсан дээрээсээ болсон болоогүй үг сараачиж чадалгүй хэд хонолоо. Тэдгээр хоног бүхэн ижийнхээ өмнө алдсан, оносон бүхнээ дүгнэсэн эргэцүүлэл байлаа. Ижийгүй өнчин надад “Солиот эх”-ийн тусгал ингэж ирсэн бол ээж нь дэргэд нь гэрэлтэж яваа бусдад нь ухаарал, хайр бэлгэлсэн байж таараа. Киноны төгсгөлийн дуу үнэхээр гайхалтай. Нийгмээ санаа алдуулсан сайхан кино болсон шүү, уран бүтээл гэдэг ийм л байдаг даа. Амжилт хүсье. 

Сэтгүүлч Л. Мөнхбаясгалан

 

 

 

Бэлтгэсэн:А.Уян

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин гоё кино болсон юм байхда бичиж байгааг нь хархад үзмээр санагдав хэхэхэ интэрнэтэд тавигдсан байгаа болов уу?
IP:121.88.183.167  2018-01-11 14:16:46
ggggg Ikh goyo kino yzne gej khuleelgyigeer yzvel deer.
IP:82.160.49.4  2018-01-11 21:36:29
lhagva goe kino boljee
IP:122.201.22.39  2018-01-11 23:16:37
zochin хятад сонгодог зохиолоор x тvц монгол дараалан 3.4 бvтэл хийлээ одоо болно
IP:27.123.212.137  2018-01-12 00:00:19
зочин хятад сонгодог зохиолоор хийж байгаа гэнэ үү. даан ч тийм байх аа хятад царайтай харагддаг юм.
IP:103.57.92.173  2018-01-12 20:05:06
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.