Хөтлөгч Халиуны амрагийн романсд цэг тавиулсан гадаад эр

2018/01/16
Share |
Хүмүүс:
Хөтлөгч Халиуны амрагийн романсд цэг тавиулсан гадаад эр

Хөтлөгч Халиун ганц хүүгээ аавтай болгож, ханийн жаргал эдлээд нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Түүний найз залуу Итали улсын иргэн DJ Жаон "Universe Best Songs" нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж байснаар уншигчид андахгүй мэднэ. Хосууд байнга л аялж явдаг. Энэ удаа ч мөн шинэ оноо Балли аралд гаргаж Азийн орнуудаар аялж яваа сурагтай.

Амрагийн романсаараа алдартай явсан Халиуныг гадаад эрийг сонгоход фенүүд нь тэдний харилцааг удахгүй гэлцдэг байв. Харин Халиун үүнд нь хариу барьж ийм нэгэн пост үлдээж байжээ. “Хүн бидний насны хайр, Заяаны хань гэгчлэн ярьдаг зүйлийг өөрөөр “Ихэр сүнс нэгдэх” хэмээн нэрлэдэг байна. Юу гэсэн үг вэ гэвэл, бидний бие буй сүнсний ихэр болох сүнс нь та бидний заяаны хань болох хүний биед байдаг бөгөөд түүнтэйгээ учирсан үед хоёр сүнс нэгддэг юм байна. Хүн хайр энэрэл, уучлал, өршөөлийн тухай амьдралынхаа туршид хангалттай сайн суралцаагүй тохиолдолд заяаныхаа ханьтай учирдаггүй гэнэ шүү. Заяаны ханиа олсон олон хүн тэр учралын өмнөхөн, эсвэл дараахан “ухамсрын шөнө”-ийг туулж хатуужаад, сэтгэл санаа оюун бодлын хувьд цэгцлэгдсэн байдаг аж. Тиймээс заяаны ханьтайгаа амьдралаа холбоно гэдэг их аз завшаан, хувь тавилангийн бэлэг байдаг. Нэгдэхээс өмнө сүнс тус бүр арга, билигийн хувьд өөрийн тэнцвэрээ олсон байх ёстой. Зарим ихэр сүнснүүд дэлхий дээр учирдаггүй, насан турш ухамсрын түвшинд оршсоор дуусдаг. Энэ тохиолдолд нэг сүнс нь бодит орчлон дээр өөр нэг сүнстэй итгэлцэлийн холбоо тогтоон амьдарч байсан ч өөрийн ихэрийг оюун санаагаараа мэдэрдэг. Заримдаа ихэр сүнснүүд өөр өөр цаг хугацаанд хүн төрхөө олсон явдал ч байдаг. Хэдий сайхан боловч заяаны ханьтайгаа учрах нь таниас сэтгэлзүйн болон оюун санааны асар том дэвшил, ухаарлыг шаарддаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх…” хэмээн сургааль айлдаж байсан бүсгүй ёстой нэг хэлсэндээ хүрч явна.


 

 

 

Бэлтгэсэн:А.Уян

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
059 goyo biyetei yumaa...daanch tsaraigaa aimaar khiimel blgoson bna lee...arai l aimaar...
IP:103.14.38.130  2018-01-17 09:16:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.