И.Нямдорж: Эхнэрийгээ Иран, Иракийн хойд хилийг туулах үед бүр их санаа зовно доо

2018/01/18
Share |
Хүмүүс:
И.Нямдорж: Эхнэрийгээ Иран, Иракийн хойд хилийг туулах үед бүр их санаа зовно доо

“Чухал зочин” булангийнхаа эхний дугаарыг уншигч танд хүргэж байна. Эхний дугаартаа бид  Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган километр замыг монгол тэмээгээр туулах аяллыг  санаачлагч Н.Байгалмаа бүсгүйн нөхөр И.Нямдоржтой ярилцлаа.


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг И.Нямдорж гэдэг. Аялал жуучлалын салбарт 16 жил ажиллаж байна.  Европын 12 орноор тэмээтэй аялах   Н. Байгалмаагийн нөхөр нь.  Аялал миний амьдралын нэгээхэн хэсэг болсон төдийгүй, хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрдэг. Би Монголынхоо бүх баруун аймгуудаар  аялсан. Ялангуяа Увс аймгийн  Хархираа уул, Ховдын Мөнххайрхан уулаар олон удаа явган аялж байсан. Мөн Европын олон орноор, Азийн зарим орон  Хятад, Тайвань, Вьетнам зэрэг улсаар цөөнгүй аялж байлаа.

-Та ямар төрлөөр аялах дуртай вэ?

-Миний хувьд зэрлэг талын, эрсдэлтэй  аялалд  дуртай. Амьтантай аль болох  бага харьцахыг хичээдэг. Яагаад гэвэл амьтантай хамт  аялах нь өөрт  асуудал ихэд тулгардаг. Амьтны эрүүл мэнд,  бусад асуудалд нь  санаа зовнин аяллын туршид сэтгэл тайван байдаггүй. Өөрөөсөө гадна амьтан халамжилна гээд төвөгтэй байдаг учраас амьтнаас хол аялдаг гэх үү дээ. 

-Хамгийн сүүлд хаагуур аялав? 

-Өнгөрөгч тавдугаар сард Их Британи улсын явган аялагч Andrew Lloyd-тай хамт сарын хугацаанд Арвайхээрээс Даланзадгад хүртэл явган аялал хийсэн. Үүний дараа аялагчтайгаа хамт нутагт нь очиж ажилд нь тусалж байгаад ирсэн.

 -ТЭМЭЭГЭЭР АЯЛАХ НЬ ЭХНЭРИЙН МААНЬ ТАВАН ЖИЛИЙН МӨРӨӨДӨЛ НЬ БАЙСАН-

 

-Таны эхнэр Н.Байгалмаа Европ руу тэмээгээр аялж, 12 мянган километр замын туулахаар замдаа гарсан. Тэр дундаа эмэгтэй хүн ийм хол замыг туулна гэдэг асар их тэсвэр тэвчээр зориг юм. Бусдын хувьд маш хэцүү сонголт. Таны хувьд эхнэрийнхээ энэхүү шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Аяллын явцад гарах хүндрэл бэрхшээл хамгийн түрүүнд толгойд эргэлдсэн. Хэсэг хугацаанд бодож ярилцсаны үндсэн дээр болох юм байна гэсэн шийдвэрийг хамтдаа гаргасан. Өнөө цагт хүн  болон мал нь нялхарчихсан байна. Эрт дээр үед буюу  эзэн Чингис хааны үед  тэд хэдэн мянган км замыг туулж  дайнд ялаад л гардаг байсан. Гэтэл бид одоо хэтэрхий их нялхарчихсан, мал нь ч гэсэн нялхарчихсан байна. Монголчуудад  нүүдэл хийж, байгаль дэлхийтэйгээ зохицож амьдрах чадвар угаасаа бидний цусанд бий. Гэвч бид үүнийгээ соёлт нийгэмд  гээсэн байна. Дэлхий дээр ийм нүүдэлчин соёлтой улс орон маш цөөхөн. Энэ талаас нь бодож үзээд  эхнэрийнхээ шийдвэрийг зөвшөөрсөн.  Үүнээс гадна  тэмээгээр аялах нь эхнэрийн маань таван жилийн амьдралын мөрөөдөл нь  байсан. Ингээд таван жилийн турш мөрөөдөж бодосны эцэст  2017 онд бэлтгэлээ хангаад  эцсийн шийдвэрээ гаргахад нь би шууд хүлээн зөвшөөрсөн юм. Мөн нөгөө талаар  Н.Байгалмаа мөрөөдлөө биелүүлж  аялж байгаадаа биш монголчуудыг хурцлах нэг зүйл нь болж байгаа юм.  Цаашлаад эмэгтэйчүүдийг сурталчлах, эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх, тэднийг сул дорой биш гэдгийг дэлхийд нотлон таниулахаас гадна Монгол ёс заншил, монгол хүн, түүний хатуужил гэх мэт Монголтой холбоотой бүхий л үнэт зүйлсийг таниулах аялал. Эртний торгоны замыг сонгосон учир нь торгоны замыг эзэн Чингис хаан өөрөө нээж байсан түүхтэй, түүхэндээ торгоны зам Унгар улсаас хэтэрч байгаагүй. Ер нь энэ аяллын ач холбогдлыг олон талаас нь тайлбарлаж болно. Монгол эрчүүд Унгарт хүрчээ, Монгол эмэгтэй Лондон хүрчээ гэж ч  тайлбарлаж болно. Дээрээс нь Монголын аялал жуучлалд иймэрхүү төрлийн аялал хийдэг хүн маш ховор. Тэмээтэй урт хугацааны аяллыг Н.Байгалмаа ганцаараа хийж байна. Дэлхий нийтийн хувьд ийм төрлийн аялал хийдэг хэд хэдэн хүн байгаа байх. Энэ аялал дэлхий дахинд танигдах аялал. Аяллын 10 тэмээ Лондон хүрээд буцаад Монгол руу ирэх юм.  Энд ирсний дараа нь  зөвхөн тус 10 тэмээг харах гэж жуулчид ирэх боломжтой гэж үзэж байгаа.


 

-Та хоёр хамт аялах боломжгүй байсан юм уу.  Эхнэрээ хээр талд ганцаар  явуулахад таны зүгээс  багагүй л зориг гарсан болов уу?

-Хамт явж болно доо. Аяллын эхний  долоо  хамт явсан. Цааш үргэлжлүүлэх болох байсан ч  надад хотод хийх олон ажил байна.  Хоёр хүүхдээ асрахаас гадна аялал жуучлалын компаниа хариуцаж ажиллах зэрэг хувийн ажил ихтэй.  Мөн хотод байж  аяллын ар талын ажлыг хариуцах  шаардлага тулгарсан. Жишээ нь хилээр 10 тэмээг хэрхэн гаргах уу гэдгээс эхлээд хөөцөлдөх ажил их байна.  Энэ талаар мэддэг хүн маш цөөхөн  байдаг юм байна. Миний эхнэр ...

 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
aagi Temee unaad yvahaar hocrogdson bolj haragdah ymuu. Temee unaad tiv delhiig toiroh ni buu hel 2 zeerdeereeholhon yvaad sheechihej chadahgui humuus duugaa tat.
IP:122.201.21.117  2018-01-18 22:42:18
ЗОЧИН болио боль хайран бие түрүүч нь яаж байгаа билээ чи ээж хүн шүү хүүхэдээанхаар хамгийн гол юм чинь хүүхэд нэр төр од мод яамай
IP:202.9.42.33  2018-01-19 16:17:39
ijii Хань ижилдээ итгэж дэмждэг сайхан залуу байна
IP:122.201.21.240  2018-01-22 12:17:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.